Засгийн газар 500 сая долларын бонд арилжив

Монголын Засгийн газар олон улсын зах зээлд 500 сая долларын бонд гаргасан байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газраас 800 сая доллар бүхий үнийн дүнтэй “Мазаалай” бонд гаргахаар төлөвлөж байсан ч Г.Уянга болон МАН-аас хийсэн Ч.Сайханбилэгийг огцруулах улстөржилтөөс болж бондын хүү өссөн. Тиймээс тодорхойгүй хугацаагаар бонд гаргах төлөвлөгөөгөө хойшлуулсан Засгийн газар ийнхүүт 500 сая долларын бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгожээ.

Худалдан авагчдаас 780 сая ам.долларын бонд худалдан авах захиалга ирсэн бөгөөд захиалагчид нь өмнө нь  Монголын засгийн газрын өмнө гаргасан бондыг эзэмшигчид байжээ.  Уг бонд  нь таван жилийн хугацаатай 10.875 хувийн хүүтэйгээр арилжаалагдсан байна.   Чингис бондын хүү болох  4.125 хувьтай харьцуулахад уг бондыг 10.875 арилжаалсан гэхээр Монгол Улсын нэр хүнд олон улсад унаж буйн нэг үзүүлэлт.

 Хүүгийн зардал өсөхөд Монголын төлбөрийн тэнцэл муудсан, гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ний 180 хувьтай тэнцэсэн, гадаад валютын албан нөөц 1.3 тэрбум ам.доллар болж буурсантай холбожээ. Уг бондын андеррайтераар гаднаас Credit Suisse, Deutsche Bank, ING, JP Morgan дотоодоос ХХБ ба Голомт банкууд ажилласан байна.

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. Happy Anniversary!! Of course it means as much to us as it does to you!!! If it didn't, WE wouldn't be here!!! Love that turq bike!!Thanks for showing your creative goodies w/ all of us. I am sure for MANY years to come!! ;)2obeneee_61k@yahow.com

  2. Signs of Alcohol AbuseThe Psychological Effects Of Drinking AlcoholHow Can Drug and Alcohol Treatment Programs Help Your belovedPros and Cons of an Alcohol Treatment CenterGerard Butler Opens Up About Past Drinking Problems!How Hypnosis Can Stop Your Drinking

Leave a Reply

Your email address will not be published.