“Монгол тулгатны 100 эрхэм”-ийн II анги
Түгээх

“Херо энтертайнмент”-ийн Л.Баатар МАХН-ын дарга Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлгийн архивыг алдсан хэргийг үүрч “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг зогсоосноо мэдэгдсэн. Ингээд төд удалгүй “Ийгл” телевизийн найруулагчаар ажиллаж эхэлсэн нь тухайн үед “Л.Баатар хачирхалтай сонголт хийж” гэх яриаг араасаа дагуулаад өнгөрсөн төдий. Гэтэл түүний хачирхалтай сонголтын хариу сая л олонд ил болов бололтой.

УИХ-ын гишүүн Х.Баттулгад хамаарал бүхий компани оффшор бүсэд 250 сая ам.долларын данстай гэсэн мэдээлэл гарахтай зэрэгцэн эрхэм гишүүн Л.Баатарын найруулан тавьсан “Бүрэн зураглал”-д оролцож, ямар ч “но”-гүй гэдгээ цөөнгүй сэтгүүлчийн өмнө сууж байгаад учирлав. “Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг санаачлан олон жилийн турш хөөцөлдсөн, энэхүү бүтээн байгуулалтын зориудаар гацаагаагүй бол манай улс дэлхийд тэргүүлэгч орон болох байсан, хуулийн байгууллага улстөрийн нэр хүндийг унагах зорилгоор зориудаар захиалгат хэрэг тохоож байна” гэх мэтээр хохирогч гэдгээ зарлах нь тэр.  Энэхүү нэвтрүүлэг олон нийтэд хүрсэн даруйд олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Л.Баатар бол Х.Баттулгын баруун гар. Тус нэвтрүүлэг бол үнэндээ тавилттай, дэглэлттэй жүжиг байлаа. Женко, Гансүх хоёр зурагтаар хичнээн гоё юм ярьсан ч тэдний хийсэн ажлын үр дүн нь Орос Австралийн эрх ашигт нийцэж байгаа. “Бүрэн зураглал” нь Х.Баттулга, З.Энхболдын бодлогыг явуулж, Баатар найруулдаг тавилттай жүжгийг зураглалаа, Бага мөнгө өгсөнөөс болж төмөр зам баригдаагүй гэж ярьж байгаа ч 8 жил өөрөө, өөрийн хүнээ сайд хийлгэсэн нь хэлэх. Яаж их мөнгө өгч их хулгайлуулчаагүй юм” гэхчилэн ярьж, шуугиж байна.

Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, “Түмэн хишигтэн”-ий гээд Х.Баттулгатай холбоотой шалгагдаж байгаа хэргүүдээс гадна оффшор бүсэд 250 сая ам.долларын данстай компанитай гэдэг нь тогтоогдвол Х.Баттулга хичнээн их мөнгө зарж, хэдэн арван УИХ-ын гишүүн, дарга, тамирчдаараа хамгаалуулсан ч мултарч чадахгүйд хүрэх нь дамжиггүй.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. баянхонгорчууд минь энэ хүнийг ахин бүү сон
    гоорой

Leave a Reply

Your email address will not be published.