Баяр наадмын бэлтгэл хангагдсан уу?

Сонгуульд болдгоороо болно. Наадам ирдгээрээ ирнэ. Ардын хувьсгалын 95 жил, үндэсний их баяр наадам болоход арав гаруйхан хоног үлдлээ. Наадмын нээлтийг Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа юм.

  • Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ удаа 15-ыг нэмж явуулах бөгөөд автобусыг цэнэглэх тусгай талбайг шийдэж өгчээ.
  • Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3000 сандал авч, урьд жилүүдтэй нийлээд 6000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2000-аар нэмэгдэж байгаа аж.
  • Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жилийн хувьд нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
  • Хүй долоон худагт 6000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим бие засах газар ажиллуулна.
  • Наадмын эхний өдөр бюу долоодугаар сарын 11-ний үдэш Чингисийн талбайд “Харанга” хамтлаг үнэ тоглолт хийнэ.
  • Унаач хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу даатгалд даатгуулсан тохиолдолд хурдан морь унуулахыг зөвшөөрөх аж.
  • Тэгш ой тохиож буй  тул энэ жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглох гэнэ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.