АН-ын ҮЗХ өнөөдөр үргэлжлүүлж хуралдана

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өчигдөр 19.40 цагийн орчимд эхэлсэн бөгөөд өнөөдөр үргэлжлүүлж хуралдах болоод байна. Уг хурал 11.40 цагаас эхлэх юм.

Хуралдаан ширүүн уур амьсгалд болж, Ардчилсан намын VI их хурлыг 2016 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуралдуулахаар тогтлоо.

ҮЗХ-ны хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл сонсох, Ардчилсан намын даргыг томилох тухай, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.