Барилга байгууламжаа бороо, цас, хөрсний уснаас найдвартай хамгаалах нь
Түгээх

Аливаа барилга байгууламжийг бороо, цас болон хөрсний уснаас бат найдвартай хамгаалах технологийн шийдэл цаг үеэ даган хөгжсөөр, улам боловсронгуй болж байна. Төмөр бетон бүтээцтэй ямар ч объектийн бетон төмөр гадаргууг уснаас тусгаарлахын тулд усанд тэсвэртэй материал ашиглах шаардлагатай болдог. Зах зээл дээр худалдаалагдаж буй тусгаарлах материалууд нь ус нэвтрүүлэхгүй ч наалдаж, барьцалдах шинж чанар тааруу байдгаас шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага хэвээр байсан.

Тусгаарлагчийг хоёр бетон бүтээцийн голд хэрэглэх боломжгүйгээс газар доорх байшин байгууламжийг хөрсний болон бусад төрлийн уснаас хамгаалахад хүндрэлтэй, ил ашиглах зориулалттай материалууд л байсан. Тэгвэл эдгээр асуудлыг бүгдийг нь шийдвэрлэж чадсан нэгэн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Энэхүү “CPS-CL” маркийн бүтээгдэхүүн нь төмөр бетон бүтээцтэй химийн урвалд орж яг л хүний “мах, арьс” мэт барьцалдан наалдах чадвартай учир тухайн байгууламжийн бүхий л хэсгийг ус, чийг нэвчилтээс бүрэн хамгаалах онцлогтой бүтээгдэхүүн юм.

CPS патентаар баталгаажуулсан технологиор БНХАУ-ын Гуан Ши мужийн “Golden Umbrella Waterprooffing” компанид үйлдвэрлэгдсэн ус тусгаарлах зориулалт бүхий шинэ нэр төрлийн хуйлмал материалыг “ОВШОК” ХХК нь Монголынхоо хэрэглэгчдэд, барилгын компаниудад хүргэн ажиллаж байна.

“CPS-CL” гэж юу вэ?

“CPS-CL” нь олон төрлийн цавуулаг бодисын нэгдлээр урвал үүсгэж, өндөр нягтаршилтайгаар барьцалдаж наалдах процессийг бий болгодгоороо бусад төрлийн ус тусгаарлах бүтээгдэхүүнээс давуу шинэ ололт амжилт авчирсан материал болж чадсан юм.

Уг технологийг ус тусгаарлах бүхий л зориулалтаар ашиглаж болохоос гадна, ус чийгнээс хамгаалах зориулалттай 3 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нь бетон бүтцээр бүтээгдсэн ямар ч барилга объектод хэрэглэх боломжтой.

Таны сэтгэл ханамж бидний амжилт

CPS төрлийн ус тусгаарлах хуйлмал материалыг Америкийн “Валерон” гэх сайн чанарын бат бэх хальстай хослуулан дээд зэрэглэлийн ус нэвтрүүлдэггүй “Мембран” ус тусгаарлах материал үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэ нь Ус нэвчилт шүүрэлтийн эсрэг бүхий л барилга байгууламжид зориулагдсан хамгаалалтын хуйлмал материал юм.

Бүтээгдэхүүний нэр төрөл:

Өргөн 1м, зузаан 1,5мм, урт 20м

Серийн дугаар Бүтээгдэхүүний нэр
CPS-CL01 1.5 мм нэг талдаа наалттай, CPS харилцан үйлчлэлийн ус нэвтрүүлэхгүй мембран
CPS-CL02 1.5 мм нэг талдаа наалттай, CPS харилцан үйлчлэлийн ус нэвтрүүлэхгүй мембран
CPS-CL03 CPS харилцан үйлчлэлийн ус нэвтрүүлэхгүй шингэн мембран

CPS ус нэвтрүүлдэггүй хуйлмал материалд Олон улсын байгууллагаас олгосон чанарын батламжууд:

  • CPS-CSL нь Хятадын барилга байгууламжийн яамнаас чанарын үнэлгээний гэрчилгээтэй. (МОС №2010020) Үүнд: Хятад улсад патентаар баталгаажсан ус нэвтрүүлдэггүй материалын үйлдвэрлэлд бүтээгдэхүүн технологийн хувьд тэргүүлэгч байр суурьтай болохыг мэдэгдэж өргөнөөр хэрэглэхийг санал болгосон.
  • БНХАУ-ын ШУ технологийн хүрээлэнгээс тусгай 2010 төслөөр (No 2010 FS 25) үндэсний барилга байгууламжийн үйлдвэрийн газраас өргөнөөр хэрэглэх санал зөвлөмжийн гэрчилгээтэй.
  • Үндэсний патентаар баталгаажуулсан технологи
  • Үндэсний бүтээмжийн фонд ба Гуанг Ши ШУ чухал төслүүдийн нэг гэж авч үзсэн.

Сорил шинжилгээний дүн: Монгол улсын MNS: 6303 стандартад нийцсэн бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүний нэр төрөл:

Зургийн текстүүд:

  1. CPS-CL01 Нэг талдаа наалттай, ил ашиглах ус тусгаарлах хуйлмал материал

Valeron ус тусгаарлалтын хальс

Тусгаарлалтын хальс

CPS мембран харилцан үйлчлэл

Ам дарах хэсэг

  1. CPS-CL02 Хоёр талдаа наалттай, далд ашиглах ус тусгаарлах хуйлмал материал

Тусгаарлалтын хальс

CPS мембран харилцан үйлчлэл

Valeron ус тусгаарлалтын хальс

CPS мембран харилцан үйлчлэл

Тусгаарлагч хальс

  1. CPS-CL03 Ус тусгаарлах шингэрүүлсэн “CPS” материал

Хуйлмал материалын үзүүр хэсэг болон ирмэгүүдийн амыг дарах болон ариун цэврийн өрөө, бассейн, сангийн хоолой гэх мэт олон зүйлд ашиглах боломжтой.

      

“CPS-CL”-ийн давуу талууд:

  • АНУ-ын “VALERON” брэндийн тусгай зориулалтын ногоон хальс тусгай патентаар зохион бүтээгдэж буй “CPS” хуйлмал материалтай хослуулан ашиглаж байна. “VALERON”-ний голлох үүрэг нь ус тусгаарлах нарны хэт ягаан туяа болон бусад гадны нөлөөллөөс “CPS” материалыг гэмтэхээс хамгаалах үүрэгтэй,
  • Сайн чанарын, тэсвэртэй бат бөх шинж чанар бүхий ногоон, хар давхар наамал хальс бүрхэвчтэй энэхүү наалтан бүрээс нь бетон хавтандаа цутгасан юм мэт барьцалдаж, удаан хугацаанд хэрэглэгдэх өвөрмөц шинж чанартай,
  • Обьектийн ашиглалтын явцад гардаг ан цавыг хуйлмал материалын суналттай шинж чанар нь битүүлж, ус нэвчилтээс сэргийлэх боломжтой,
  • Химийн ямар нэг бодистой урвалд орж, шинж чанараа алдахгүй
    • Нимгэн, хөнгөн, авсаархан, цахилгаан (CO2 бага ялгаруулалттай, байгаль орчинд ээлтэй)
    • Шингэрүүлсэн CPS бүтээгдэхүүнийг хуйлмал материал ашиглах боломжгүй хэсэгт түрхэх аргаар хэрэглэнэ
    • Мембран ба бүтцийн хооронд ус ийш тийш гүйж орохоос сэргийлнэ.
    • Барилгын ажлын гүйцэтгэлийн цаг хугацааг хурдасгана. энгийн ба хурдан үйл ажиллагаатайгаар объектийн суурь, доод давхарт нааж, тогтоож хэрэглэнэ.
    • Өөрөө өөрийгөө засах өвөрмөц шинж чанартай. Сунамтгай байдал нь бүтцийн яльгүй өөрчлөлтийг агуулсан бетон хавтангийн агшиж, сунах явцад дагаж өөрчлөгдөнө,
    • Химийн урвалыг эсэргүүцэх чадвар нь хөрс шороо, бохирдсон ус, сулруулсан хүчлүүд зэрэг гадны нөлөөллөөс хамгаална.

    Ашиглах заавар:“CPS-CL” хуйлмал материалыг ашиглан нойтон технологиор бетон хавтан суурьтай цемент ашиглан харилцан бэхжүүлэх арга

    Хэрэглэх заавар:

  •       425 маркийн цемент ба усны хэмжээний пропорц 2/1
  •       Цемент зуурмагийг бэлтгэх

Ус, уур тусгаарлах ажил хийгдсэн талбайг 48 цаг гадны нөлөөллөөс хамгаалах

Анхааруулга:

  1. Ажлын талбай руу тээвэрлэхээс өмнө нарны туяанаас хамгаалах хэрэгтэй /тусгаарлалтын хальсыг авахад хүндрэл учруулна/
  2. Хуйлмал материалыг нааж бэхжүүлэх үндсэн туслах материал нь 425 маркийн цемент /заавал 425 маркийн цемент, ус байх ба зуурмагийн пропорцыг нарийн баримтлах шаардлагатай/
  3. Хуйлмал материал 48-72 цагийн хугацаанд бэхжинэ.

Зах зээл дээр борлуулагдаж буй байдал

“CPS-CL” бүтээгдэхүүний борлуулалт 2016 оны 6-р сараас эхэлсэн ба борлуулалтын үр дүн эхний сарын байдлаар 280,000,000 сая төгрөгт хүрсэн.

Гүйцэтгэсэн  ажлуудаас онцолвол:

  • Хуучирч муудсан дээвэр, дээврийн ус тусгаарлах материалыг шинэчлэх 750 орчим м2 талбайн ажил
  • Шинэ дээврийн 560м2 талбайн ажил
  • Ногоон байгууламжтай /Хүүхдийн тоглоомийн талбай, цэцэрлэг гэх мэт/ дээврийн 690м2 талбайн ажил
  • Суурин давхрын хөрсний ус алдалтаас сэргийлэх, таслан зогсоох /граж, зоорь/ 320м2 талбайн ажил гэх мэт.

Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах онцлог

Хуучин технологийн мембран материалууд нь ус нэвчилтийг бүрэн төгс шийдэж чаддаггүй. Ус тусгаарлах ихэнх материалууд нь бетон хавтан гадаргууд сайн наалдаж барьцалддаггүй учраас ховхорч салах, ус нэвчүүлэх өндөр магадлалтай. Харин CPS хуйлмал материалын наалдаж, барьцалдах боломж маш өндөр.

Учир нь мембран нь химийн ба физикийн уялдааны харилцан үйлчлэл үзүүлснээр бетонд полимерийн сүлжээний харилцан нэвчилтийг үүсгэж, бүтцүүдийг холбож өгснөөр дараах асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа юм.

Хуучин технологийн хар цаас болон ус уур тусгаарлах материал нь маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг давхар хэрэглэдэг. Тухайлбал, дээврийн хар цаас наахад:

  1. Хар цаас (чулуутай, чулуугүй )
  2. Хар лак
  3. Газ
  4. Пример шингэн
  5. Хөдөлмөр хамгаалалын инженер техникийн ажилтан
  6. Мэргэшсэн бригад хөлсөлнө гээд зардал чирэгдэл их гардаг.

Харин “CPS-CL” дэвшилтэт шинэ технологийн бүтээгдэхүүнийг ашигласнаар дээрх олон нэр төрлийн бүтээгдэхүүн шаардлагагүй болох бөгөөд хэрэглэгч нь энгийн зааварчилагааны өөрөө хийж гүйцэтгэх боломжтой. Үүнд шаардагдах материал нь:

  1. Цемент
  2. CPS хуйлмал материал юм.

 

Монгол дахь албан ёсны дистрибьютр “ОВШОК” ХХК

Холбоо барих: 99009453

 

 

 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.