БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ажилдаа аль хэдийн оржээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимд ажиллах 11 сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлэх эхлээд байгаа. Тэдний дунд салбараа сайн мэддэг туршлагатай хүмүүс цөөнгүй буй. Түүний нэг нь БОАЖ-ын сайд Д.Оюунхорол юм. Өмнөх Засгийн газрын үед сайдаар нь ажиллаж байсан тэрбээр байгаль орчин, аялал жуулчлалын салбарт эхэлсэн ажлаа үргэлжлүүлэхээр эргэн ирлээ.
Түүнийг салбараа мэддэг сайд гэдгийг УИХ-ын нэгдсэн чуулганаар сайдын асуудлыг хэлэлцэж байхад гишүүдийн асуултад хариулт өгч буй байдлаас нь мэргэшсэн удирдлага гэдгийг нь харж болохоор байсан.
Тухайлбал, Байгаль орчин, Туул голын бохирдол, нөхөн сэргээлт зэрэг хүрээлэн буй орчны талаар гишүүдийн асуулт болоод түүний хариултаас харж байхад ямар нэгэн дадлагажих цаг хугацаа хэрэггүй гэдгийг баталж чадсан. Үнэхээр ч тэрбээр сайдын ажлаа аваад шууд л ажилдаа орлоо. Өчигдөр л гэхэд нийслэлийн  Засаг даргатай уулзан гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл сонслоо.Энэ үеэр гэр хорооллын хөрсний бохирдлын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.