Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Зуны адаг хөхөгчин хонин сарын Зургаан цагаан мэнгэтэй Цагаан нохой өдөр. Буд гараг

Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно

Малын үс ноос авахад: Амгалан сайн.

Суудал: Мод

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Од: Гоё хүүхэн

Наран ургах, шингэх: 05:24 – 20:31

Өдрийн өнгө: Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахайболой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.