Шар мэдээ — 17 August 2016
С.Ганбаатар жинхэнэ дипломтой болно

УИХ-ын 2016 оны сонгуулиар гудамжинд гарсан олон улстөрчийн нэг нь С.Ганбаатар. Рейтингээрээ Монголын улстөрчдөөс нэгд явж байсан тэрбээр хуурамч дипломын хэргээс болоод түүний үнэлэмж навс унасан. Түүнийг сургуулиа төгсөөгүй, хуурамч дипломтой гэдгийг нь Ч.Сайханбилэг чуулганы хуралдааны үеэр нэлээд ширүүхэн хэрэлдэхээ хэлж орхисон юм.

Дээр нь тойргоо сольсон нь ч С.Ганбаатарыг унахад нөлөөлсөн байх талтай. Юутай ч ажилгүй болсон тэрбээр тархиа цэнэглэж, жинхэнээсээ дипломоо авахаар төлөвлөжээ.

Өөрөөр хэлбэл, улс төрөөс түр “time out” авсан С.Ганбаатарын хувьд АНУ-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс өдөлж байна. Ийнхүү С.Ганбаатар АНУ-д эдийн засгаар сурч, Ч.Сайханбилэгт харуулах дипломтой болохоор зориг шулуудаад байгаа бололтой.

 

Холбоотой мэдээ

(5) Сэтгэгдэл

  1. Zuw bn uhaantai hvnii ajildaa gishvvdiin haldashgvii erh duussan odoo hariutslaga yarih

  2. энэ урд, зайсанд удирдлагын академи гэдэг даргын ТМС байдаг. ядаж тэрэнд бүртгүүлээч ганбаатар гуай.

  3. Сурсан шиг сураад диплом шиг диплом аваад ирээрэй

  4. Сурсан шиг сураад диплом шиг диплом аваад ирээрэйз

  5. 8 togsoogui hun deed surguulid orj boldog yum uu

Leave a Reply

Your email address will not be published.