С.Жавхлан хууль санаачлагч нар гадаад үг хэрэглэж байгааг шүүмжлэв
Түгээх

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байна. Тариа ногоонд өөрчлөлттэй бордоо хэрэглэж байна гэж ярих болсон. Мөн таван хошуу малд тариад байна гэж сонсогдсон. Ийм өөрчлөлт зөвхөн хүнсэнд биш эх хэлэнд ороод иржээ. Хуулийн төслийн танилцуулга дээр 34 гадаад үг байна. Нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хуульд найман гадаад үг байна. Хуулийн төсөл боловсруулахдаа дэлхийд хосгүй сайхан Монгол хэлээрээ бичиж болдоггүй юм уу?” гэж асуув.

Түүний асуултад хууль санаачлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хариулсан юм. Тэрбээр “Генийн өөрчлөлтэй хүн буюу хувиргасан организм гэдэг бол ургамал дээр амьтны генийг суулгасан уургийн нийлмэл зүйлийг хэлж байгаа юм. Жишээлбэл, төмсийг ган гачигт тэсвэртэй болгохын тулд аалзны генийг төмсөнд суулгадаг. Улаан лоолийг хол тээвэрлэхийн тулд хүйтэнд тэсвэртэй загасны ген суулгах жишээтэй. Нэг ёсны байгалийн хуулийн эсрэг юм. Тиймээс хүнд сөрөг нөлөө үзүүлж байгааг эрдэмтэд тогтоосон” гэв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт аваад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжив.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.