Хилийн тухай хуулийг шинэчлэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хилийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар гишүүдийн олонх дэмжсэнээр баталлаа. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах зорилгоор хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулах. Улсын хилээр зорчигч, тээврийн  хэрэгслийг шалган нэвтрүүлэх, улсын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын хил хамгаалалтад иргэн, байгууллагын оролцоог тодорхойлж, хилийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.

Тухайлбал, хуулийн төслийн 17.3.Хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ доор дурдсан дарааллыг баримталж хяналт шалгалт явуулахаар заажээ. 17.3.1.улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах байгууллага;

17.3.2.улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллага.

17.4.Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь улсын хил хамгаалах байгууллагын шалгалтаар илэрсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг шийдвэрлэнэ.

17.5.Хилийн хяналтын байгууллагын шалгалтыг тухайн тээврийн хэрэгслийн хуваарьт хугацаанд багтаан дуусгана. Зайлшгүй тохиолдолд уг хугацааг холбогдох байгууллагатай тохиролцон сунгаж болно.

17.6.Улсын хил хамгаалах байгууллага нь зорчигчийн улсын хил нэвтрэх эрхийн баримт бичигт тэмдэглэл хийж, улсын хил нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлж, нэгдсэн сан байгуулна.

17.7.Эрх бүхий байгууллагаас зорчигчийг улсын хилээр үл нэвтрүүлэх, саатуулах талаар улсын хил хамгаалах байгууллагад зохих журмын дагуу мэдэгдсэн тохиолдолд түүнийг улсын хилээр нэвтрүүлэхгүй.

17.8.Улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журмыг улсын хил хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална хэмээн заагаад байна.

Хилийн тухай хуулийн төслийг шинэчлэн баталсантай холбогдуулж, мөн холбогдох хуулиудыг баталлаа. Үүнээс гадна уг хуулийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлэгдсэн Жолоочийн даатгалын тухай, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдийг УИХ-аас “Хэлэлцэх боломжгүй” гэж үзсэн учраас төсөл санаачлагчид буцаалаа.

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.