167 айлын шинэ орон сууцны оршин суугчид түлхүүрээ гардан авлаа
Түгээх

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт өнөөдөр боллоо. Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХУД-ийн Засаг дарга Алдаржавхлан, ХУД-ийн ИТХ-ын дарга Цэрэн, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Л.Бат-Орших нар түлхүүрийг нь гардуулан өглөө.

Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн  Улсын мэргэжлийн  хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 3 дугаар багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан байна. Тус компани 2015 оны 6 дугаар сараас Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчидтай гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл ийнхүү дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж байгаа юм. Мөн дээрх 45 айлаас гадна 122 өрх  ч сар шинийн баярын өмнө шинэ байртай болох боломж давхар олгогдож байна.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд хэлэхдээ “Улаанбаатар хотын удирдлагын  зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцнуудыг иргэдийнхээ хүсэл сонирхолд тулгуурлан, тэдэнтэй хамтарч, дэс дараатайгаар дахин төлөвлөж, шинэ орон сууцанд оруулах  ажлаа үргэлжлүүлнэ. Дахин төлөвлөлтийн энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, шинэ барилгаа хурдан хугацаанд ашиглалтад оруулж, чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч  байгаа компаниуд бий. Түүний нэг нь “Нутгийн буян групп” ХХК юм. Бид компаниудаа зөв сонгож, иргэдийн оролцоог хангаж чадвал богино хугацаанд иргэдийн амьдрах ая тухтай орчныг бүрдүүлж чадна гэж бодож байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа компанийн хамт олонд болон оршин суугч иргэддээ хамгийн сайн сайхныг хүсье.” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэлэхдээ “Өвлийн дүн хүйтэнд 45 айл дулаан, тохилог байранд орж байгаад баяртай байна. Компанийн хамт олонд талархал илэрхийлье. Цаашдаа нэхмэлийн шард шинэ байранд орохоо хүлээж байгаа 300 орчим айл бий. Үүнд компаниуд оршин суугч хоорондын ойлголцол чухал байна. Өнөөдөр барилгаа ашиглалтад оруулж байгаа энэ компани шиг иргэдтэйгээ ойлголцдог компанийг сонгож чадвал иргэдээ байранд оруулах боломж байна.” гэсэн юм.

“Нутгийн буян  групп” ХХК нь иргэдтэй гэрээ байгуулахдаа өмнө нь амьдарч байсан орон сууцны талбайг нь  5 метр квадратаар нэмэгдүүлж,  үүнээс илүүгээр тэлэх хүсэлтэй иргэддээ үнийн хөнгөлөлтийг үзүүлсэн байна. Тухайлбал Нэхмэлийн шарын 14-р байрны 1210 тоотын оршин суугч  Г.Мижидсамбуу гуайнх  100 метр квадрат  шинэ байранд орсон. Сэтгэл өөдрөг байгаагаа  хотын даргад танилцууллаа. Хуучин байр нь хүн амьдрахад хэцүү байсан. “Нутгийн буян групп” ХХК  иргэдтэй гэрээ байгуулж, хоёр жилийн дотор  шинэ байраа хүлээлгэн өгсөнд талархаж байгаагаа хэллээ. Цаашид хотын өнгө үзэмж, иргэдийн ая тухыг бодсон ч  ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэн, олон өрх айлыг орон сууцаар хангах бодлого нь зөв.“ гэж хэллээ.

Энэхүү барилга нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий, бүрэн цутгамал, төмөр карказан хийцтэй, инженерийн шугам сүлжээний хувьд европын өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн сантехникийн болон цахилгааны тоноглол, БНСУ-ын орчин үеийн шилэн болон металл фасад хослуулан барьсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Leave a Reply

Your email address will not be published.