Жилдээ 46 тамирчинд 1.4 тэрбумын цалин олгодог

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биеийн тамир, спортын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна.

Энэхүү төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдийн зүгээс Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчинд сард хэчнээн төгрөг зарцуулдаг, давхардаж олгогддог цалинг цаашид цэгцлэх эсэх асуудлаар салбарын сайдыг хариулт өгөхийг хүсэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн тайлбараар бол Олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлэн сар бүр цалин авдаг тамирчин улсын хэмжээнд 46 байда. Сараар тооцвол тэдний цалинд 119.5 сая төгрөг, жилдээ 1.4 тэрбум төгрөг төсвөөс зарцуулдаг. Бусад урамшуулалтай харьцуулахад бага мөнгө.

Зарим тамирчны хувьд олимп, дэлхийн аваргын тэмцээнд аль, алинд нь амжилт үзүүлсэн учраас давхардаж цалин авдаг. Дээд тал нь 7.5 сая төгрөгийн цалин авдаг. Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цалин учраас давхардлыг өөрчлөх асуудлыг салбарын яамнаас оруулаагүй байгаа аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.