С.Эрдэнэ санал авахын тулд гишүүддээ мөнгө тараалгасан уу
Түгээх

Ардчилсан намын даргыг шинээр сонгох сонгууль яг одоо улс даяар явагдаж байна. Өнөөдөр 07:00 цагт эхэлсэн сонгуулийн явц үдээс өмнө хүртэл ямар нэг асуудалгүй, хэвийн үргэлжилж байсан. Гэвч 16 цагийн орчимд АН-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд асан Ц.Оюунгэрэл нэр дэвшигч С.Эрдэнийг санал авахын тулд мөнгө тараасан тухай бичлэгийг цахим хуудсаараа дамжуулан түгээлээ.

Бичлэгэн дээр БЗД-ийн есдүгээр үүрийн дарга Ганхуяг:

 – “Хүн болгонд урамшуулал болгоод арван мянган төгрөг өгөх ёстой. Тав тавыг өгчихсөн байгаа. Би та хоёрынхыг өгөх ёстой. Хэн хэн дээр байна гэлээ, би тэмдэглээд авчихна.

– С.Эрдэнэ гишүүн энэнээс илүү юм өгчихөж чадахгүй байгаа юм уу?

– Би яаж мэдэхийн. Чи битгий олон юм яриад байгаач. Том юм авах гээд байгаа бол Пүрэвдагва даргаас асуугаач. Хүн болгоны тоогоор өгсөн мөнгө” гэхчилэн ярьжээ.

Бичлэгний тухайд сошиал хэрэглэгчид ялгаатай байр суурьтай байна. Тухайлбал зарим нь “С.Эрдэнэ гишүүнийг их санал авахуулын тулд мөнгө тараалгалаа” гэж байгаа бол “Сонгуульд ажилласан хүмүүст цалин урамшууллыг нь өгч байна” ч гэх өмөөрсөн хүмүүс ч байна. Хачирхалтай нь уг бичлэгийг хийсэн хүн яагаад С.Эрдэнийн сонгуулийн ажилд оролцсон хэрнээ бичлэг хийн тараах болов? Бичлэг дээрх явдал үнэн худал эсэх нь тодорхойгүй ч, анх удаа намын даргаа сонгох сонгуульд нь ийнхүү будилаан орж, нэгнийгээ сошиал хуудсаар үгүйсгэж байгаа зэрэг нь уг намын хэр шинэчлэгдэж, хэр эв нэгдэлтэй байгааг харуулаад авлаа.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.