АН-ыг фракцигүй болгох С.Эрдэнэ
Түгээх

Ардчилсан намын даргын сунгаа 40 гаруй хоног үргэлжилж, намын гишүүдийн олонхийн санал авсанаар С.Эрдэнэ намын дарга болов. Намын даргаа хоёрдугаар сарын 12-ны өдөр эхлэх VII их хурлаар баталгаажуулна. АН анх удаа улстөрийн соёл төлөвшүүлж, намын даргаа нийт гишүүдээсээ сонгож байгаа гэдгээ онцолж буй. С.Эрдэнэ намын дарга болсоныхоо дараа намаа фракцигүй болгох, намын шинэчлэлээ үргэлжүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан нам хамгийн олон фракцитай нам гэгддэг. С.Эрдэнэ ч өөрөө “Шонхор” фракцийн төлөөлөл. Тэрээр хэлсэн үгэндээ “АН-ын даргын сонгуулийн гол зорилго нь намын эв нэгдлийг бий болгох. Намыг шинэчлэлийн хамгийн том зорилго буюу нам дотроо ямар нэг фракцгүй байх зорилго байсан. Нийт гишүүдээс сонгогдсон намын даргын хувьд аль нэг бүлэглэл, фракц гэж явах эрх байхгүй. Энэ нам энэ цаг мөчөөс эхлэн фракци давамгайлсан үйл ажиллагаа явуулахгүй гэдгийг хариуцлагатай хэлж байна” гэсэн. Ирэх сонгуульд намаа фракцигүй болгож чадах эсэхийг ирэх өдрүүдийн улс төрийн үйл явцаас харж болно.

С.ЭРДЭНЭ ГЭЖ ХЭН БЭ?

АН-ын даргад өрсөлдөгчид дундаа улс төрийн намтар арвинтай нь С.Эрдэнэ. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй С.Эрдэнэ 1990 оноос хойш улс төрийн тогоонд чанагдаж буй. Багануур дүүрэг бус район байхад нь тус ройны АН-ын даргаас ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Түүний хувьд улстөрийн амьдралын 27 жил муу, сайн хэлэгдэж, Баянгол вант улсын эзэн гэх цол нь олны анхааралд өртсөөр ирсэн. 1995 оноос Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан намын хорооны даргаар ажилласан цагаас өдийг хүртэл тус дүүргээр овоглож яваа. 2004-2008 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа салбараа унагасан, мөнгө завшсан гэсэн мэдээлэл хэвлэлээр явдаг ч өдийг хүртэл батлагдсан нь үгүй.

2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ шүүхийн асуудалтай явсаар 2009 онд тангараг өргөж байсан “хачирхалтай”  улчтөрч. Тэр үеэс өнөөг хүртэл тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдож байгаа. АН-ын засгийн үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, 2016 оноос сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байна.

Төгссөн сургууль, мэргэжил

1981 онд-Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль

1984 онд-Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр

1999 онд-Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр

2000 онд-Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

Хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын доктор

Ажилласан байдал

1990 онд-Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга

1989 – 1990 онд-Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга

1990 – 1992 онд-Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан

1992 – 1995 онд-Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан

1995 – 2000 онд-Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга

1996 – 2000 онд-Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга

2000 оноос-МоАН-ын дарга

2000 оноос-Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга

2004 – 2008 онд-Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга

2005 – 2011 онд-Нийслэлийн Ардчилсан намын дарга

2009 – 2012 онд-Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 – 2016 онд-Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 – 2016 онд-Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

2016 оноос-Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос-Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга

 


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Адгийн луйварчин, хүн амьны гэмт хэрэгтэн…

Leave a Reply

Your email address will not be published.