Цэцэрлэг бүрт 1 анги тохижуулах ажлыг 209-р цэцэрлэгээс эхэллээ

НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Нийслэлийн 216 цэцэрлэгийн анги бүрт 1 ангийг тохижуулж хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, номоор хангаж, эцэг эхчүүдэд лекц унших ажлаа ХУД-ын 209-р цэцэрлэг дээрээс эхэллээ.

Хүүхдээ багаас нь хөгжүүлэх нь ямар чухал болох талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал ХУД-ын 209-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд лекц уншлаа. Тэрээр Ерөнхий боловсролын сургууль, Их дээд сургуулийн чанар, үр дүнг сургуулийн өмнөх боловсролтой шууд хамааралтай гэж үзэж байгаа учраас цэцэрлэгүүдийн сургалтын материаллаг бааз, хүүхдүүдийн нас сэтгэхүйд тохирсон тоглоом, багш нарын гарын авлага, хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах материалд хангалттай төсвийг хуваарилаж, эцэг эхчүүдийг нь энэ ажилд сайн дураар идэвхийлэн оролцохыг уриалж байгаа юм.

Хүүхэд төрөхдөө 100 сая гаруй мэдрэлийн эстэй төрж, секунд дутамд 700-1000 шинэ эс, холбоос үүсч байдаг. 0-5 насанд хүүхдийн тархины бүтцийн хөгжлийн 85% орчим бүрэлдэж тогтдог. Хүүхэд 3 нас хүрэхэд хүүхдийн тархины мэдрэлийн эсийн холбоос ойролцоогоор 1 000 их наяд буюу насанд хүрсэн хүмүүсийнхээс 2 дахин илүү их мэдрэлийн эсийн холбоос үүссэн байдаг.
Сүүлийн 20 гаруй жил сургуулийн өмнөх боловсрол, түүний ач холбогдлын талаар өргөн хэмжээний судалгаа хийгдэж, Дэлхийн олон улс гүрнүүд сургуулийн өмнөх боловсролын ач холбогдлыг дуу нэгтэйгээр хүлээн

зөвшөөрч, СӨБ-д хамгийн их хөрөнгө оруулалтыг оруулдаг болжээ. Нобелийн шагналт эрдэмтэн Жеймс Хейкман сургуулийн өмнөх боловсролын эдийн засгийн үр дүнг тооцож, 0-6 насанд хүүхдийн боловсролд оруулсан 1 долларын хөрөнгө оруулалт 13 дахин үр ашигтай байдаг гэдгийн баталсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Leave a Reply

Your email address will not be published.