О.Магнай АН-ын нарийн бичгийн дарга болжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай Ардчилсан намын нарийн бичгийн дарга болжээ.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тушаал гаргаж, Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн даргаар О.Магнайг томилсон байна.

Тэрбээр 1982 онд төрсөн, эрхзүйч, эдийн засагч мэргэжилтэй. 2009 онд Ардчилсан намын гишүүнээр элссэн байдаг.

УИХ-ын 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт өвдөг шороодсон юм.

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.