380 суудлын төлөө 511 нэр дэвшигч өрсөлдөнө

Ардчилсан намын дотоод сонгууль болохтой холбогдуулж, өнөөдөр/2017.03.17/ тус намын дарга С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 15-нд 00.00 цагт дууссан.

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо нь 380 суудалтай байх бөгөөд 511 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Харин аймаг, нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлсэн байна. нийслэлийн Ардчилсан намын даргад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар өрсөлдөх аж. Тэднээс өөр хүн нийслэлийн Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлээгүй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.