“Одоо сонгогчидтой ажиллах цаг болсон”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

“Сонгогдсон болон сонгогдох гишүүдийн хүслийг өөрчлөхөөс илүү сонгогчидтой ажиллах хэрэгтэй. Сонгогчид нэр дэвшигчдэдээ захиа даалгавар өгвөл тэд биелүүлэх л болно. Залуус энэ бүхнийг ойлгож эхэлж байна. Өнгөрсөн хугацаанд нам, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, уран гоё санааг дэмжсээр ирсэн. Харин өнөөгийн залуус өөр. Улстөрчдийн хүсэл санаархлыг дэмжих биш өөрсдийн хүсэл эрмэлзлэлээ тулгадаг болж байна. Залуус бидэн шиг намаар заалгаж төр байгуулах биш төрийг өөрсдийн хүсэлд нийцүүлэх намыг сонгоно. Энэ тохиолдолд нам, нэр дэвшигчид тэдний хүслийг хүлээж авахаас өөр зам байхгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

“Өмнө нь цалингаас 40 хувийн татвар авдаг байхад иргэд орлогоо нуудаг байлаа. Харин 10 хувийн татвар авдаг болсноор цалин, хөлс орлогоо шударгаар гаргаж тавьдаг болсон. МАН-ынхан баячуудаас татвар авах ёстой гээд байна. Угаасаа бүх хүнээс 10 хувийн татвар авахад ч өндөр цалинтай нь өндөр татвар төлж байгаа шүү дээ. Одоо өндөр цалинтай хүмүүсээс 25 хувийн татвар авахаар байгаа. Дээр нь нийгмийн даатгалын шимтгэл өснө. Далд эдийн засгийг өөгшүүлдэг арга руугаа буцаад орчихлоо л доо. Дэд сайд тэр олон зөвлөх туслахуудаа халаад, төрийн компаниудын захирлуудын тансаглалыг танаад явахад л төсвийн алдагдал багасна шүү дээ..”

Эх сурвалж: www.news.mn

Д.Ангар, хөрөнгийн зах зээл судлаач

“Өнөөдрийн байдлаар манай улсын арилжааны банкуудын нийт хадгаламжийн 98 хувийг хадгаламж эзэмшигчдийн хоёрхон хувь эзэмшдэг. Том утгаар нь яривал нийт хүн амын хоёр хувь гэж ойлгож болно. Тэдэнд зориулсан шийдвэр гэж ойлгож ч болно. Босго тогтоохын тухайд байж болохгүй зүйл гэж би хувьдаа үзэж байгаа. Хадгаламж эзэмшдэг хүн бүр хүүнд авч буй ашгаасаа 10 хувийг өгдөг байх нь шударга хэрэг болно. Ямарваа нэг босго тогтоохоор цоорхой үүсэх талтай. Мөнгөтэй хүмүүс чинь ухаантай шүү дээ. Их хэмжээний хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлмэгц татвараас зугтахын тулд хадгаламжаа тогтоосон босгод багтаан хувааж хийхэд хүрнэ шүү дээ. Монголчууд хууль даган биелүүлэхдээ тун хойрго хэрнээ түүнээс зугтах бултах аргыг амархан бодож олдог. Тиймээс ОУВС-гийн шахалтан дор банкны салбарын татварыг багтаасан нь тун зөв шийдэл гэж ойлгож байгаа.”

Эх сурвалж: www.news.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.