Д.Дагвадорж ҮБХ-нд дэвшжээ
Түгээх

Ардчилсан намын дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болохтой холбогдуулан нэр дэвшигчдээ бүртгэж дууссан билээ. Хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо буюу шинэчлэгдсэн Үндэсний бодлогын хороо (ҮБХ)380 гишүүнтэй байх бөгөөд түүнд 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Ардчилсан намын дотоод сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 152 мянган гишүүн саналаа өгөх юм.

Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигчид дунд их аварга Асашёорюү Д.Дагвадорж нэр дэвшсэн байна. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан сумдыг хамардаг УИХ-ын 19-р тойрогт дэвшжээ.

Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч нь нийт зургаан сая төгрөг төлсөн юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.