АН-ЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧДИЙН ЖАГСААЛ ТАРЛАА

Сонгуулийн ерөнхий хорооны гадна цугласан Ардчилсан намын гишүүд, дэмжигчид болон Монголын Ардчилсан холбооны гишүүдийн жагсаал тарлаа.

Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтыг долдугаар 9-нд буюу амралтын өдөр явуулах нь зохимжгүй гэж үзэж буйгаа илэрхийлэн өнөөдөр 15:00 цагийн үед Тусгаар тогтнолын талбайд цугласан юм.

Жагсагчид мөн санал хураалтыг сонгуулийг хуулийн дагуу шударга явуулж, хуулиа биелүүлэн, эрх баригчдаас хараат бус ажиллахыг уриалсан.

Дөнгөж сая буюу МоАХ-ны удирдлагууд Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 7-нд явуулах тухай тогтоолыг уншиж танилцуулснаар жагсаал тарж байна.

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. Улс төрийн үйл явц эдийн засагт хэрхэн нөлөөлдөгийг бид одоо бодитоор харж байна. Доллар эрчимтэй өсч эхэллээ. Дэлхийн зах зээл дээр Монголын хувьцаанууд хурдацтай унаж байна. Цусаар талцуулсан популист улс төр ийм л нөлөө үзүүлж байна. Дэлхий глобалчлагдсан гэдгийг хэзээ ойлгох хүмүүс юм болдоо Монголчууд бид.

  2. Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

Leave a Reply

Your email address will not be published.