RIMES-ТАЙ ХАМТАРСАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Түгээх

Энэ үеэр Монголын төлөөлөгчдийн тэргүүн Г.Нямдаваа Сайд нарын түвшнийн хуралдаанд үг хэлж БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын мэндчилгээг дэвшүүлэн, Монгол оронд ажиглагдаж буй байгалийн гамшигт үзэгдлүүд, түүнийг хэрхэн хохирол багатайгаар даван гарах, RIMES-ийн үйл ажиллагаанд Монгол улсын оролцох оролцоог нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, RIMES-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

RIMES нь олон улсын байгууллагын статустай, НҮБ-ын Засгийн газар хоорондын албан ёсны нэг хөтөлбөр болон 102 дугаартайгаар бүртгэгдсэн бөгөөд одоогийн байдлаар Ази-Африкийн 18 улс нэгдэн орсон бөгөөд 20 гаруй орон ажиглагчаар оролцож байна. RIMES-ийн гол зорилго нь хил дамнасан байгалийн олон төрлийн гамшгийн хор хөнөөлийг багасгах, түүнээс урьдчилан сэрэмжлүүлэх үйлчилгээг үзүүлэх, цунами болон бусад байгалийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдэж байна.

Хуралд Ази-Африкийн 42 орны төлөөлөгчид болон Ази–Номхон далайн эдийн засгийн комисс (ESCAP), Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг 5 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа юм. RIMES-ийн Сайд нарын хурлаас цаашдын хамтын ажиллагааны талаар зөвлөмж гарган батлав.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.