МОНГОЛ, ЯПОНЫ IV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО
Түгээх

Монгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо болно.

Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал К.Канасүги нар ахалж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцоно.

Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн байдлын талаар харилцан мэдээлэл, санал солилцоно.

Японы ГХЯ-ны төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд бараалхана.

Өмнөх удаагийн зөвлөлдөх уулзалт 2016 оны 1 дүгээр сард Токио хотноо зохион байгуулагдсан.

Эх сурвалж: ГХЯ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.