“Мон-Уран”-ы Б.Наранхүү төрийн албан хаагчдыг энэ оны 1 дүгээр сарын 7-14 Тайландад аялуулсан нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35.15.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн байна. Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Сэрээноров, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд нийлсэн 20 хүнтэй жуулчны бүлгийг зугаа цэнгээний вант улсад аялуусан нь сонгуулийн жил эхэлсэн хойно болсон учир нэр дэвшигчийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж гомдол гаргасан иргэн М.Төрбат үзэж байна.

“Мон-Уран”-ы Б.Наранхүү сонгуулийн жил эхэлсэн хойно буюу 2 дугаар сард “АСА” циркт нийслэлдэх Дундговийн иргэдтэй нэгдсэн золголт зохион байгуулж, хадаг, бэлэгсэлт тараажээ. Энэ нь УИХ-ын Сонгуулийн тухай 35.15.2 буюу “Баяр наадам, урлагийн тоглолт, зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, олон нийтийн хамарсан арга хэмжээ зохион байгуулах” гэсэн заалтыг зөрчжээ.

Ардчилсан намд элсээд хоёр цагийн дотор Дундговьд нэр дэвших эрх халаасалсан “Мон-Уран”-Б.Наранхүүг тойрсон хэл ам тасрахгүй байна.“Цөөхүүл нь хөлжихүү?” гэсэн асуулт нэр дэвшигч  Б.Наранхүү нарт зориулагдсан юм шиг.

Хүүхдийн паркийн газраас таслан авч оффислодог Б.Наранхүү хувийн онгоцоор хот, хөдөө, Хонгконгийн хооронд нисэн сонгуульдаж байгаа  бөгөөд зурагтаар улстөр, эдийн засгийн асуудал ярих боломжгүй учир хоёр морины тухай хүүрнэсээр байгаа билээ.

medee.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.