Г.ЗАНДАНШАТАР: ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ УИХ ТАРНА

УИХ-ын гишүүн Г.Занданшатараас Засгийн газрын асуудлаар тодруулга авлаа.


-Шинэ Ерөнхий сайдыг хэд хоногийн дотор томилох вэ, УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 30 хоногхийн дотор томилох ёстой. Одоогоор дараагийн Ерөнхий сайдыг ярьж, тохирсон уу?

-Засгийн газрын тухай хуульд Ерөнхий сайдыг огцруулсан, чөлөөлснөөс хойш 30 хоногийн дотор нөхөн томилно гэсэн тодорхой заалт бий. Бид хуулиа биелүүлэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2 дугаар зүйлд Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана гэдэг заалт бий. Тэгэхээр бүх шат дараалал хуулийн хугацаатай.

Олон улсад хоёр жишиг байдаг. Германы Үндсэн хуульд дараагийн Ерөнхий сайдаа тодруулчихаад, өмнөх сайдыг огцруулах заалттай. Нөгөө жишиг нь огцруулчихаад тодорхой хугацааны дараа Засгийн газраа бүрдүүлдэг тогтолцоо байна. Өмнө нь манайх Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулчихаад үүрэг гүйцэтгэгчээр найман сар явуулж байсан. Харин одоо бол Үндсэн хуулийн заалтаар бид 30 хоногийн дараагийн Ерөнхий сайдаа тодруулах ёстой.

-МАН-ын мөрийн хөтөлбөрт давхар дээлний асуудлыг тусгаж өгсөн байдаг. Энэ удаагийн Засгийн газар тэрхүү амлалтыг биелүүлэх болов уу?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газрын 1/3 буюу үндсэн чиг үүргийн яамдаас бусад нь давхар алба хашиж болохгүй гэж оруулаад байна.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.