Намуудын нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа аль хэдийн эхэлж нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөд байгаа.

Хэн гэдэг хүн хаанаас нэр дэвших гэж байгаа нь аль хэдийн тодорхой болсон үед нэр дэвшигчидтэй холбоотой бас нэгэн асуудал үүсч эхэллээ. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хэлснээр зарим нам эвслүүд өөрсдийн бага хурлаар оруулж баталсан намын листийнхээ нэрд өөрчлөлт оруулж, зарим нэр дэвшигчдийн байр, эрэмбийг өөрчилсөн байгаа аж. Өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа 544 хүний нэрийг албан ёсоор зарлахад энэ зөрчил илэрсэн гэв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Р.Гончигдорж анх 5-р сарын 24-нд болсон АН-ын ҮЗХ-ны хурлын шийдвэрээр намын листийн 12-т бичигдэж байжээ. Харин өчигдөр СЕХ-ны албан есоор зарласан  жагсаалтаар намдаа 9 дүгээрт жагссан байна. МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатарын хэлж байгаагаар Р.Гончигдорж сонгуулийн тухай хуулийн /26.10./ “Нэр дэвшигч нь тойрогт нэр дэвших, эсхүл нэрийн жагсаалтаар нэр дэвшихийн аль нэгийг нь сонгож зөвшөөрөх бөгөөд эрх бүхий байгууллага энэ асуудлаар нэгэнт шийдвэр гаргасан бол түүнийг дахин өөрчлөхийг санал хураалт дуустал хориглоно” гэж заасныг зөрчсөн аж.
Энэ жил монголчууд 28:48 гэсэн холимог тогтолцоогоор явуулж, “намын лист” гэсэн шинэ ойлголтыг хэрэглэх болж байна. Тойрогт нэр дэвшиж байгаа хүн намын сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн байхад тойргоо солих боломж байхгүй. Харин намын жагсаалтанд орсон хүмүүс дотроо байраа сольж байгаа нь бас нэг наймаа явагдаж байгаагийн шинж тэмдэг аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар Р.Гончигдорж гишүүний буйраа сэлгэн очсон намын жагсаалтын есд ҮЗХ-ны хурлаар нэгэн эмэгтэй нэр дэвшигчийг баталсан байжээ. Тухайн үед залуучууд, эмэгтэйчүүдийг жагсаалтын эхэнд оруулж олон нийтээс оноо авачихаад  одоо Р.Гончигдорж гишүүнийг дахин УИХ-д сонгогдох боломжтойгоор дээш өгсүүлсэн гэж хардаж байгаа аж.
МАН-ын зүгээс Р.Гончигдорж гишүүнийг жагсаалтын эрэмбээ өөрчилсөнд гомдол гаргаж, СЕХ хороонд хандаад байна.  Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй тул СЕХ-ныхон нэлээн тархиа гашилгах хэрэгтэй болоод байгаа аж.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████

Leave a Reply

Your email address will not be published.