Ц.МӨНХ-ОРГИЛ СЮЗАН ТОРНТОНТОЙ УУЛЗАВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтонтой 9 дүгээр сарын 20-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сюзан Торнтон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаа, Монгол Улс, АНУ, Японы гурван талт уулзалт амжилттай болж ирснийг дурдаад цаашид энэ хүрээнд эдийн засгийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой, эдийн засаг, банк, санхүү, мөнгө угаах зэрэг чиглэлээр цаашид ч дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах хүсэлтэй байгааг тэмдэглээд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр амжилттай ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорациас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхийг хүсэлт болгож, цаашид хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт түлхүү хамтран ажиллах, Монгол Улсыг АНУ-ын “H2” визний хөтөлбөрт хамруулах асуудлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Мөн талууд уулзалтын үеэр олон улсын харилцааны зарим тулгамдсан асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.