НЯМ ГАРИГТ ТААРАХ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ҮҮ?

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу  ирэх арваннэгдүгээр сарын 19-нд тохиож буй ажээ. Энэ өдөр ням гариг таарч буй юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-аас баталсан тогтоолоор Монгол бахархлын өдөр бүх нийтээр амрах ёстой. Өнөө жил энэхүү баярын өдөр амралтын өдөртэй давхацсан тул  шилжүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дараах өдрүүдэд бүх нийтээр амардаг юм. Үүнд:

  • Жил бүрийн хоёрдугаар сард тохиодог сар шинэ
  • Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиодог Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
  • Жил бүрийн зургадугаар сарын 1-н буюу Эх үрсийн баярын өдөр
  • Жил бүрийн долдугаар сард тохиодог Үндэсний их баяр наадам /долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд амардаг/
  • Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тохиодог Монгол бахархлын өдөр
  • Жил бүрийн арваннэгдүгээр сард тохиодог Улс тунхагласны баяр
  • Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд тохиодог Үндэсний эрх чөлөөний баярын өдөр бүх нийтээр амардаг.

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. Амралтын өдөр таарсан бол таарсан. Ажлын өдрийг амралтын өдөр болгох шаардлагагүй. Амрахаа урьтал болгоод, ажлаа хийхгүй болохоор яаж энэ улс хөгжих вэ?, харин эсрэгээрээ энэ олон амралтын өдрөөс хасах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published.