УИХ-ын эрхэм гишүүн Д.Ганхуяг төрд ихийг хийсэн түшээгийн тоонд зүй ёсоор орно. Д.Ганхуяг гишүүн найман жил төр түшиж, гурав дахь удаагаа УИХ-д нэр дэвшээд байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон одоо ч тус дүүрэгт өрсөлдөж байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн ажлаас нь гол хэдийг дурдвал тэрбээр байр суурь нэгтэй бусад гишүүдийн хамт Оюутолгойн гэрээнд холбогдох өөрчлөлт оруулснаар Монгол Улсын сан хөмрөгт орох ашгийг 1,8 сая ам.доллараар нэмэгдүүлж чадсан юм.

Энэ нь Монгол Улсын иргэн тутамд 650 ам.доллар ногдох тийм хэмжээний хөрөнгө. Төр, засгаас Тавантолгойн хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох шийдвэр гаргаад байсныг уншигчид мэднэ. Тэгвэл түүнийг 1072 ширхэг болтол нэмсэн гишүүдийн нэг нь Д.Ганхуяг юм. Ихээхэн маргаан, мэтгэлцээ, хэлэлцүүлэг дунд энэ шийдвэр батлагдсан юм.Тэрбээр Өрсөлдөөний тухай хуулийг санаачлан батлуулж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах бүтцийг улс төрөөс хараат бус, харилцаанд оролцогчид хамтын удирдлагын зарчмаар ажилладаг болгосон.

Монополь аж ахуйн нэгжүүд үнэ зохиомлоор хөөрөгдөж, үгсэн хуйвалдах байдлаар ханш нэмбэл хуулийн хариуцлага хүлээлгэх, төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандсан бол холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах зэрэг арга хэмжээ авахаар болсон байна.ОХУ-ын өмч хэмээгдэх орон сууцны байр нийслэлийн Банзүрх дүүрэгт тав, Дархан-Уул аймагт хоёр, төмөр замд нэг байдаг.

Тэнд оршин суугчид олон жилийн өмнөөс тэмцэл өрнүүлж, Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны байрны өмнө жагсаж цуглаад ч тусыг олоогүй. Харин эдгээрийн өмчлөлийг Монголын талд шилжүүлэх чиглэлээр Д.Ганхуяг гишүүн ажиллаж зохих үр дүнд хүрээд буй. Өдгөө дээрх байруудыг Монгол Улсын мэдэлд шилжүүлэн авах талаар ГХЯ дипломат шугамаар ажиллаж байгаа юм.Д.Ганхуяг гишүүн Монгол Улсын иргэдийг газартаа эзэн болгох чиглэлээр уйгагүй ажиллаж байгаа гишүүдийн нэг.

Түүний нэг жишээ нь иргэдэд нэг удаа, үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа 2013 онд дуусах байсныг Д.Ганхуяг гишүүн санаачлан хууль батлуулж 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл таван жилээр сунгуулаад байна.Тэрбээр мөн нийслэлийн гэр хорооллыг тохижуулахад ихээхэн анхаарал тавьдаг түшээ. Түүний УИХ-д төлөөлдөг нийслэлийн Баянзүрх дүүрэг ч гэр хороолол ихтэй. Улаанбаатарын гэр хороол­олд 200 гаруй мянган өрх амьдардаг байна. Үүний 80 орчим хувь нь ямар ч дэд бүтцэд холбог­доогүй. Газрыг иргэдээр дам­жуулж эдийн засгийн эр­гэл­тэд оруу­лах бодлогыг дэл­хий нийтэд барим­талдаг бол Монголд үүний эсрэг.

Тиймээс Д.Ганхуяг гишүүн нэн тэр­гүүнд нийслэлийн гэр хо­рооллын дэд бүтцийн асууд­лыг шийдэх ёстой хэмээн үздэг юм. Өнөөдрийг хүртэл Улаанбаатарт хот­ төлөвлөлтөөс хөдөөнөөс ирэх иргэдийн шилжилт хөдөл­гөөн түрүүлж иржээ. Ямар ч төлөв­лөлт­гүй­гээр хот байгуулж байгааг зогсоож нийслэлээ нийслэл шиг болгох ёстой гэсэн бодлогыг Д.Ганхуяг гишүүн байнга дэвшүүлсээр ирсэн юм. Энэ мэтээр түүнд шинэ УИХ-д ч хийх ажил их бий.

vip76.mn

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████

Leave a Reply

Your email address will not be published.