АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан бөгөөд одоогоор хуралд оролцох гишүүдийн ирц 23 хувьтай байна.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд дарга Я.Санжмятав багтдаг байна.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Я.Санжмятав гишүүнийг өөр гишүүнээр сольё” гэх хүсэлт гаргасан. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг Тусгай хяналтын дэд хорооны асуудлаар нэг өдрийн завсарлага авсан.

Үүнээс гадна Тусгай хяналтын дэд хороонд харьяалагддаг гишүүдийн тоог нэмэх асуудал яригдсан тул энэ бүхнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх болж буй юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлаар шийдвэрээ гаргаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.