Д.ХАЯНХЯРВАА: БИ НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИНЭ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Удахгүй МАН-ын 28-р Их хурал болох гэж байгаатай холбогдуулан намын даргад өрсөлдөгчдийн нэрс хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байна.

Миний нэр ч бас намын даргад өрсөлдөх хүмүүсийн нэрс дунд явж байгаа. Би ч мөн албан ёсоор намын даргад өрсөлдөхөөр болсноо дуулгаж байна’ гэлээ

Мөн УИХ, Засгийн газар, нам тус тусдаа үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн зарчмын үүднээс намын даргад нэр дэвшихээр болж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.