“ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН СҮЛЖЭЭНИЙ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” ОНОЛ ПРАКТИКИЙН ХУРАЛ БОЛЛОО

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас зохион байгуулсан  “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өнөө ба ирээдүй” онол практикийн хурал 2017 оны 11-р сарын 14-нд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болж өндөрлөлөө.

Хуралд 33 хамгаалалтын захиргаа,  Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар, НҮБ-ын Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төслийн төлөөлөл, мөн Ирвэс хамгаалах сан, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг /WCS/-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон байгаль орчны салбарын эрдэмтэн, докторууд оролцсон юм.

Хурлаар байгаль орчны тэнцвэрийг хангахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг хамарсан тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдал болон олон улсын жишиг, хандлагад нийцүүлэх, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг шинэчлэх, сүлжээг өргөтгөх зэрэг асуудлыг хэлэлцсэн болно.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.