МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ?

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр/2017.11.23/ болж, нийт гишүүдийн 74.5 хувийн саналаар Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргаар улираан сонголоо.

МАН-ын дүрэмд зааснаар МАН-ын дарга нь хамтран ажиллах ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгодог. Энэ жишгээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн бол заалнаас Б.Баярмагнай өрсөлдөж, Бага хурлын гишүүд дээрх сонголтыг хийсэн байна.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа арванхоёрдугаар сард Бага хурлаа хийж, сонгуулийн үр дүнгээ хэлэлцэн Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байдаг. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэрбээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр сонгогдон ажиллах болсон учраас намын “гал тогоо”-г Д.Амарбаясгаланд шилжиж ирсэн юм.

МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод байгаа Д.Амарбаясгалан нь ШУТИС-ийн Холбоо мэдээлэл технологийн сургуулийг инженер, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус, тус суралцан төгсчээ.

2008 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, 2013 онд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр тус, тус сонгогдон ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.