С.ОЮУН ИЗНН-ЫН ДАРГААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ   Улс төрийн г

Улс төрийн гуравдагч хүчин гэгдэж явсан Иргэний зориг, ногоон нам улс төрийн тавцангаас улам бүр холдсоор. УИХ-ын 2016 оны сонгуулиар тус нам нэг ч суудал аваагүй. Тэгвэл ИЗНН-ын Улс төрийн зөвлөл арваннэгдүгээр сарын 20-нд хуралдаж, Үндэсний хорооны хурлаа зарлахаар болжээ.

Үндэсний хорооны хурлаа тус намынхан ирэх оны нэгдүгээр сарын 27-нд зарлан хуралдуулах төлөвлөөд байгаа аж. Энэ хурлаар намынхаа Их хурлыг хуралдуулах эсэхээ шийдэх гэнэ.

Тус намын дарга С.Оюун албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Тэрбээр Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдсон учраас намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн аж.

УИХ-ын гишүүн асан С.Оюун 2000 оноос хойш ИЗНН-ын даргаар тасралтгүй 17 жил ажиллаж байгаа юм. ИЗНН нь дүрэмдээ гурав хүртэл даргатай байхаар заасан. 2015 онд болсон намын Их хурлаараа С.Дэмбэрэл, С.Оюун, Ц.Ганхуяг нарыг ИЗНН-ын даргаар сонгосон. Гэвч, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Дэмбэрэл Ардчилсан намд элссэн бол С.Оюун чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа. Тэгэхээр Ц.Ганхуяг ИЗНН-ын дарга болж үлджээ.

1990 оноос хойш ээлжилж эсвэл хамтарч засаг барьж ирсэн улс төрийн голлох хоёр нам болох МАН, АН-ын рейтинг жилээс жилд унах болсон. Тиймээс Монголын улс төрд гуравдагч хүчний орон зай томорсоор байгаа. Энэ орон зайд ИЗНН хэр тоглолт хийх нь тус нам орших уу, эс оршихуйг шийдэх цаг ирсэн гэж хэлж болно.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.