Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Р.Гончигдорж гишүүн өнгөрсөн тавдах өдөр СЕХ-нд хандаж гомдол гаргажээ.  Тэрээр “УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшигч, тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь 2012 оны 6 сарын 14 ний өдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж намайг болон Ардчилсан намыг гүтгэн доромжилсон утга бүхий худал мэдээллийг санаатайгаар цацсан тул Нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.

Я.Содбаатарын хийсэн мэдээллийн утга нь Р.Гончигдоржийг АН-аас жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ анх 12-т жагсаасан байсныг 9 болгож өөрчилсөн байна. Энэ мэтчилэн хэд хэдэн нэр дэвшигчдийн жагсаалт өөрлөгдсөн нь тухайн намын асуудал мэт боловч “Эрх бүхий байгууллага нэр дэвшигчдийг эрэмбэлээд зарласнаас хойш санал хураалт дуустал ямар нэг өөрчлөлт хийж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна хэмээн нэгэн сонинд гарсан хэвлэлийн мэдээн дээр үндэслэн уг мэдээллийг хийжээ. Тэрээр анхны хэвлэлийн мэдээ, Өнөөдөр СЕХ-ноос гаргаж байгаа мэдээ хоёр зөрж байгаа тул бид үүнийг нягтлаач гэж эрх бүхий байгууллагад хандаж байгаа хэмээжээ.
            Туршлагатай парламентчдийн нэг Р.Гончигдорж гишүүн СЕХ-нд гаргасан мэдэгдэлдээ “Я.Содбаатар нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35,24-т дурдсан шаардлагын дагуу өөрийн бэлтгэн хийсэн энэхүү хэвлэлийн бага хурлынхаа мэдээллийн үнэн зөв байдлыг өөрөө нотлох үүрэгтэй.
Ардчилсан намын ҮЗХ-ны 2012-5-24-ний хуралдаанаас би ҮЗХ-ний гишүүдийн 80,6 хувийн саналыг авч энэ дүнгээрээ жагсаалтын 9-д нэр дэвшихээр бичигдсэн нь СЕХ-нд АН-аас нэр дэвшигчдээ бүртгүүлэхээр албан ёсоор хүргүүлсэн ҮЗХ-ний 2012 оны 5 сарын 24-ний өдрийн 06 тоот тогтоолоор нотлогдоно.
           Тиймээс Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшигч Р.Гончигдорж миний бие Я.Содбаатарыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15.4, 35.24 дүгээр заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа тул мөн зүйлийн 35.35-д заасны дагуу МАН-аас УИХ-д нэр дэвшигч Я.Содбаатарыг нэрийн жагсаалтаас хасах арга хэмжээ авч өгөхийг хүсч СЕХ-нд хандан гомдол гаргаж байна” хэмээсэн байна.
Үнэн зөв мэдээллийг нягтлалгүйгээр ганцхан сонины анх гаргасан мэдээлэлд тулгуурласан түүний энэ үйлдэл нь үнэндээ ч МАН-ын нарийн бичгийн дарга хариуцлагатай албан тушаалтаны гаргамгүй үйлдэл бөгөөд тэрээр ийнхүү сонгогчдыг татах зорилгоор хийсэн мэдээлэл нь эргээд өөрийг нь нэр дэвшигчээс хасуулах үндэслэл болоод байгаа аж.

 

Холбоотой мэдээ

(3) Сэтгэгдэл

  1. МАНАЙ ДYYРЭГ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА. МОНГОЛ АРДЫН НАМ YЕИЙН YЕД YYРД МАНДАН БАДАР ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███.хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███.юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████████████

  2. MONGOLCHUUD BID EKH ORONDOO ERUUL CHIIREG SAIHAN AMIDRALIIG HUSJ BNA TIIMDEE CH MAN-G SONGOHIIG URIALJ BAINA

  3. МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░█████████

Leave a Reply

Your email address will not be published.