“ХӨӨХ ҮНДЭСЛЭЛИЙГ НЬ ХАРААД ИНЭЭД ХҮРСЭН”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-ын гишүүн байх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь түүнийг намаас хөөх үндэслэл бүрдсэн гэж тус намын удирдлагууд мэдэгдсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс байр суурийг нь тодрууллаа. 


-Та яг одоо МАХН-ын гишүүн хэвээр байгаа юу?

-МАХН дүрэмтэй. Намын дүрмээр бол хоёр жилд нэг удаа Их хурал хийдэг. Энэ оны арванхоёрдугаар сарын 9,10-нд 1206 хүний бүрэлдэхүүнтэй хурлаа хийх гээд бид ажиллаж байна. Миний эсрэг мэдэгдэл хийгээд байгаа хүмүүсийг боль гэж хэлмээр байна. Баасанхүү гэдэг хүн энэ намд байх эсэх нь нэгдүгээр асуудал биш. Намын Их хурлаа хийгээд, шинэчлэлийн асуудлаа ярилцаад, даргынхаа тайланг сонсмоор байна.

-Таныг МАХН-аас хөөх үндэслэл бүрдсэн гэж байна. Үндэслэлүүдтэй та санал нийлж байна уу?

Намайг хөөх үндэслэлийг хараад миний инээд хүрч байлаа. МАХН Ганбаатарын эсрэг ажилласан, би биш. Л.Эрдэнэчулуун, С.Нарангэрэл нар бол С.Ганбаатарын хажууд арай илүү мэдлэгтэй, туршлагатай. Ядаж л гадны хүний өгсөн 50 сая воныг шүлсээ гоожуулж аваад, бусдын өгөөшинд орохгүй байх. Би Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч, С.Ганбаатарын төлөө явах боломжгүй. Гэхдээ тойрогтоо түүний самбарыг тавиад, сурталчилгаа хийхэд МАХН тэр сурталчилгааг зөвшөөрөхгүй гээд намайг цагдаад өгсөн. Сонгуулийн үеэр би таван удаа тойрогтоо ажилласан, С.Ганбаатар 21 аймгаас хамгийн өндөр санал авсан.

Хоёрдугаарт, МАХН “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд өгнө гэж ичихгүй ярьсанд би харамсаж байна. 49 хувийг “сахал” Эрдэнэбилэгт өгөх тогтоолыг манай намын хэсэг нөхөд хамтарч баталсан. Тэд намын дарга Н.Энхбаярын шууд удирдлагаар ажиллаж байсан хүмүүс. Харамсалтай нь, барын амнаас аваад, арслангийн амруу хийх гээд байна. Үүнийг би эрс эсэргүүцнэ.

Таныг МАХН-аас хөөх тухай мэдэгдэл ирсэн үү?

-МАХН Бага хурлаа хийгээд, намын гишүүнийг хөөх тухай шинэ заалт оруулсан юм байна лээ. Гэхдээ намын дүрмийг зөвхөн Их хурлаар өөрчилнө гэдэг заалттай. Бага хурлаас гаргасан хөөх заалтаа Улсын дээд шүүхэд өгсөн ч, бүртгээгүй байгаа. Шүүх бүртгээгүй байхад нам ямар нэг үйлдэл хийх боломжгүй. Их хурал удахгүй болох гэж байхад хов жив, гүтгэлэг, доромжлол дээд цэгтээ хүрсэнд би харамсаж байна. 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.