БОАЖЯ БОЛОН ТҮҮНИЙ ХАРЬЯА ГАЗРУУДЫН 14 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу өнөөдөр БОАЖЯ болон түүний харьяа Цаг уур орчны шинжилгээний газар, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нийт 14 албан хаагч төрийн албанд тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал болон яамны зарим ажилтан, албан хаагчид оролцсон юм.

Ёслолын арга хэмжээг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Төрийн албанд тангараг өргөж  төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэнд баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллахыг хүсье. Өөрсдийн эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан, идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Түүний дараа дээр дурдсан 14 албан хаагч “Эх орон, ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ, үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаасаа няцвал, хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагаа дуудлаа. Мөн Монгол Улсын төрийн далбаанд ёслон хүндэтгэл үзүүлсэн юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.