60 тэрбумын автор Ц.Сандуйд хэзээ хариуцлага хүлээлгэх вэ?
Шинэ он айсуй. 2017 он улиран одож байгаа энэ цаг мөчид улс орны хэмжээнд ямар үйл явдлууд өрнөв, тэдгээрийн үр дагавар юу байв гэдгийг товч эргэн санацгаая. Ерөнхийлөгчийн сонгууль,  60 тэрбумын асуудал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсон үйл хэрэг, МАН-ын бага хурал, Шинэ ерөнхий сайдын томилгоо,  НИТХ-ын даргыг сонгох үйл явц, МАН-ын Их хурал, МАН-ын даргын сонгууль гээд Монголын улс төрийн амьдралд өрнөсөн олон хурц үйл явдлуудыг нэрлэж болно.
Эдгээрийг багталж үзвэл ямартай ч 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг наймаалцах гэсэн  төрийн албан тушаалтнуудад хүлээлгэх нийгэм, улс төрийн хариуцлага бодитой хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болох. Гэвч асуудал бүрэн  шийдэгдэж дуусчихаагүй байна.
60 тэрбумын хэргийг анх санаачилж, улмаар МАН-ын даргыг үүндээ “татан оролцуулж”, түүний нэр хүндийг “шавартай хутган”, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдуулж, цаашлаад засгийн газар огцорч, МАН-ы даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хэмжээнд хүргэсэн НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэдэг хүн хаачив.
Ц.Сандуй  олон нийтийн шахалт, улс төрийн нөхцөл байдлын улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч өөрөө үүнийгээ тайлбарлахдаа Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн МАН-ыг ялагдуулсандаа улс төрийн хариуцлага хүлээж байгаа явдал гэж хэлсэн.  Түүний “санаачилсан” 60 тэрбумын хэргээс болж өдгөө М.Энхболд гэдэг хүн УИХ-ын даргын суудлаасаа буухад хүрээд байна.
Энэ бүхний дараа  Ц.Сандуй НИТХ-ын албан тушаалаас огцороод зогсож байгаа нь хангалттгүй юм. Юуны өмнө түүнийг НИТХ-ын төлөөлөгчөөс нь эргүүлэн татаж, 60 тэрбумын хэрэгтэй нь холбогдуулан шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэвэл зохилтой.
60 тэрбумын автор Ц.Сандуй гэдэг хүн НИТХ-ын албан тушаалаас С.Амарсайханд хүлээлгэн өгснөөс хойш НИТХ-д нэгч удаа суугаагүй байгаа бөгөөд энэ үйл явдал нь түүнийг өөрийнхөө сонгогдсон СХД-ийн иргэдийг хэтэрхий басамжилсан, үл тоосон хэрэг гэж  дүгнэж болохоор байна.
2016 оны сонгуулиар НИТХ-д сонгогдохдоо амлаж иргэд сонгогчдын өмнө амлаж байсан амлалтыг нь Сонгинохайранчууд Ц.Сандуйгаас нэхэх  хэрэгтэй. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас  УИХ-ын гишүүний халдашгүй эрх нэрийн дор УИХ-ын гишүүнийг хуулийн хүрээнд шалгахад тулгардаг “бэрхшээлтэй” байдал нь  Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргаж байгаа энэ цаг үед  НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг төрийн албыг худалдан зарж борлуулах гэсэн үндэслэлээр нь шалгаж, хариуцлага оногдуулах ёстой. Монгол улсын Үндсэн хуульд зааснаар бол иргэн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэдгийг энд зориуд цохон тэмдэглэе.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.