О.БААСАНХҮҮГ НАМЫН ДАРГААР БҮРТГЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ШИЙДНЭ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Их хурал зохион байгуулж, намын даргаар сонгогдсон хүсэлтээ бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан. Улсын дээд шүүхээс түүнийг намын даргаар сонгох эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал нэгдүгээр сарын 5-ний өдөр болох байсан ч хойшилсон. Тэгвэл МАХН-ын даргыг шинэчлэх, хэвээр үлдэх эсэхийг шийдэх шүүх хурал нэгдүгээр сарын 19-ний өдөр буюу ирэх долоо хоногийн баасан гаригт товлогджээ.

Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүд намын дарга болох холбогдох баримт бичгийг гаргаж өгөх хугацаа өгөөгүй учраас ийнхүү шүүх хурлыг хойшлуулах санал гаргаж, хойшлуулсан юм. Мөн МАХН-ын зүгээс ч энэ хурлыг хойшлуулах саналаа хүргүүлээд байсан юм. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарын зүгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан их хурал хууль бус гэж мэдэгдээд байгаа юм.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.