Марк Цукерберг: Хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цагийг багасгахад анхаарна

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг өөрийн цахим хуудаснаа “2018 онд бид хүмүүсийн фэйсбүүкт зарцуулж буй цаг хугацааг багасгахад анхаарч ажиллах болно.

Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүкт сүүлийн хэдэн жил хийгээгүй том өөрчлөлт хийж, нүүр хуудсанд зөвхөн хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл найз нөхөд, гэр бүл болоод дагагчдад нь түрүүлж харагддаг болгосон бөгөөд, худалдаа, арилжааны байгууллагыг дагасан хуудас нь сүүлд харагддаг байхаар өөрчилсөн. Энэ долоо хоногоос хэрэглэгчийн мэдээний талбар /news feed/ дээр ташаа мэдээлэл цацдаг байдлыг болиулж, тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг нягталж зөвхөн эх сурвалжийн мэдээллийг оруулдаг болно. Үүний тулд таньд харагдаж буй видео мэдээ, пост, зурагтай мэдээллийг таны фэйсбүүкийн мэдээллийн талбар дээр харагдах эсэхэд шүүлт хийх арга барилаа өөрчилнө. Бид фэйсбүүк хэрэглэгчдэд мэдээллээ шуурхай түгээх боломжийг олгосон ч үндсэн зорилгоосоо хазайж байгаа учир улам хүчээ авахаас нь өмнө энэ асуудлыг шийдэхээс аргагүй болж байна. Мэдээж энэ өөрчлөлт маш их эрсдэл, санхүүгийн алдагдлыг ч хүлээж байгаа. Гэхдээ 2018 он бол фэйсбүүкйг сайн тийш нь засч залруулах, өөрчлөхөд оршино. Фэйсбүүкээр дамжиж хүчирхийлэл, үзэн ядалт, худал мэдээлэл, гүтгэлэг газар авч байна. Тиймээс энэ бүхэнд анхаарах цаг нь болсон учраас зөв хэрэглээг хэвшүүлэхийн тулд ажиллах болно” гэжээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.