ТОЙМ МЭДЭЭ: Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцож, үргэлжлүүлэн 2018 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.

Улсын Их Хурлын даргын Ази, Номхон далайн улс орнуудын парламентын 26-р чуулга уулзалтад оролцсон талаарх багц мэдээллийг эндээс үзнэ үү. http://www.parliament.mn/n/ij8y

Ингээд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын БНСВУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 2018 оны 01 дүгээр сарын 22. Даваа гараг.

Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа

БНСВУ-ын Үндэсний ассамблейн дарга, хатагтай Нгуен Тхи Ким Нганы урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын тус улсад хийсэн албан айлчлалын үеэр хоёр парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, БНСВУ-ын Үндэсний ассамблей хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурав.

Хоёр тал Монгол Улс, БНСВУ-ын уламжлалт найрсаг харилцааны нэгэнт хүрсэн түвшинг цаашид улам өргөжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүд, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нь харилцаа, хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй болохыг онцлов.

Энэ үеэр Төв аймаг, Вьетнамын Хао Бинь мужийн хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулж, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Хао Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь нар гарын үсэг зурлаа.

J

УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар хоорондын комиссын дэргэд Дэд ажлын хэсэг байгуулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай зохион байгуулалтаар хангах саналтай байгаагаа илэрхийлснийг Вьетнамын тал дэмжив.

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг ясны гурил, малын арьс шир экспортлох санал тавьж, гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг Монголоос экспортлох аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийн асуудлыг яаралтай шийднэ гэдгээ амлалаа.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.