“Хар салхи” хочит Ц.Амарбаясгалан өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялжээ

Мэргэжлийн кик бокс, муай тай боксын дэлхийн аварга, холимог тулааны тамирчин Ц.Амарбаясгалан өнгөрсөн бямба гаригт Японы дэвжээнд ээлжит тулаанаа хийлээ. Түүний өрсөлдөгч нь эзэн орны тулаанч Х.Кэнтаро нь мэргэжлийн дэвжээнд 23 удаа тулалдахдаа 18-д нь ялалт байгуулжээ. Ц.Амарбаясгалан өрсөлдөгчөө дөрөвдүгээр үед хүнд цохилтоор ялсан байна. Тэмцээний өмнөх бэлтгэлээ эх орондоо базаасан тэрбээр хамгийн сүүлд буюу 2012 онд Английн тамирчин Т.Вудхэмийг буулгаж авч байжээ.

Өдгөө 39 настай Ц.Амарбаясгалан нь 11 настайгаасаа кёкүшин каратегааp хичээллэж эхэлжээ. Энэ төрлөөр арваад жил эх орондоо хичээллэж байгаад 2001 онд оюутан болж Япон улс руу суралцахаар явсан аж. Тэнд очоод мэргэжлийн кикбоксын холбооны дэргэдэх клубт хичээллэж мэргэжлийн тамирчин болох гараа тавигдсан байна.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.