Монголын хөлбөмбөгийн холбоо, Катарын холбоотой хамтарч ажиллахаар болов

Монголын хөлбөмбөгийн холбоо, Катарын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Катарын нийслэл Доха хотын “Аль Бидда” цамхагт хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зуржээ.

Монголын улсын үндэсний шигшээ баг ойрын хугацаанд Катарын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэл сургуулилалт базаахаас гадна олон зүйл дээр хамтран ажиллах юм байна. Үүгээр ч зогсохгүй Катартаа төдийгүй дэлхийн олон орныг хамарч чаддаг “Aspire academy”-д Монгол хүүхэд суралцах үүд хаалга нээгдэх боломжтой болов. Холбоод хамтран ажиллах гэрээнд туршлага солилцох хэд хэдэн зүйлс байгаа дотор шигшээ багууд, өсвөрийн хөлбөмбөгчид, дасгалжуулагч, шүүгчдийн хөгжилд голчлон анхаарч ажиллах тухай тодорхой тусгажээ.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.