Энэ жил 13.5 мянган малчин тэтгэвэрт гарна

УИХ-аас малчдын тэтгэврийн насыг бууруулах шийдвэр гаргасан. Ингэснээр энэ онд 13.5 мянган малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэж байна. Эдгээрт 44.6 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт суулгажээ. Түүнчлэн хоёрдугаар сарын нэгнээс бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмсэн. Үүнд 137.4 тэрбум төгрөг суулгаж, 393 мянган ахмад хамрагдахаар болж буй аж.

Харин Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн үүсвэрийг 62.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 99.2 тэрбум төгрөг болгоод байгаа юм.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.