АНУ Хойд Солонгостой хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс “Вашингтон БНАСАУ-д дарамт шахалт үзүүлсээр байх болно. Гэхдээ хэлэлцээ хийхэд бэлэн байна” хэмээн хэлжээ. Тэрбээр “Washington Post” сонинд өгсөн ярилцлагадаа “Бид БНАСАУ-д дээд зэргээр шахалт үзүүлэх кампанит ажлаа үргэлжлүүлсээр байх бөгөөд илүү чангаруулна. Гэхдээ тэд хүсвэл бид ярилцана” хэмээн хэлсэн талаар “РИА Новости” агентлаг уламжлав.

Пенсээс “Пхеньян хоригоос ангижрахын тулд ямар алхам хийх шаардлагатай вэ” гэж асуухад тэрбээр “Мэдэхгүй. Тиймээс яриа хэлэлцээ хийх хэрэгтэй” хэмээн хариулжээ. АНУ-ын албан ёсны байр суурь нь БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзсаны дараа Вашингтон хэлэлцээ хийхийг зөвшөөрөх аж.

Өмнө нь БНХАУ, ОХУ БНАСАУ-д цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахыг мэдэгдсэн бол Өмнөд Солонгос, АНУ хойд нутгийн байдлыг тогтворжуулахын тулд тус бүс нутагт дасгал сургуулилт хийхээс татгалзсан. Гэвч Вашингтон энэхүү санаачлагыг үл тоомсорлосон билээ.

Д.ТУЯА

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.