Нийслэлийн ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэв

НИТХ-ын дарга С.Амарсайхан  уламжлалын дагуу төр нийгмийн зүтгэлтэн ахмад настнууддаа шинийн нэгний өдөр хүндэтгэл үзүүллээ. Тэрээр  Монгол Улсын 14 дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуай болон нийслэлийн хамгийн өндөр настнуудын нэг Дуламжав гуайтай золгов. Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвхи, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байсан. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв. Тэрээр сар шинийн өмнөхөн шинэ ном хэвлүүлжээ.

Энэ номондоо нийслэл хотын махны хэрэглээг “чeнж”-ээр дамжуулахгүй хангах, нөөцийн мах бэлтгэх, экспортод гаргах боломж бий талаар судалгаанд үндэслэн бичсэн гэнэ. Сумдын иргэд ч махны үйлдвэртээ хувьцаа эзэмшиж ашиг орлоготой байх юм. Монголчууд бид жил бүр 20 сая төл бойжуулж байна. Тиймээс жилдээ 200 000 тн мах бэлтгэх боломжтой. Нийслэлчүүд лабораторийн шаардлага хангасан “эрүүл мах” хэрэглэх боломж тун энгийн. Иймд энэхүү санаачлагыг минь уншиж танилцан хэрэгжүүлэх боломжийг судлаарай гээд өөрийн номыг бэлэглэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Таны номыг уншиж үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар нийслэлчүүдээ хангах асуудлыг судлана. Ахмад зүтгэлтэн, Та бүхний минь мэдлэг, дадлага туршлага бидэнд үргэлж чухал байсаар ирсэн цаашид ч таны зөвлөмж, зөвлөгөөг сонсохдоо баяртай байх болно гэлээ. Мөн өндөр настан Дуламжав гуай өдгөө 105 насыг зооглож яваа. Тэрээр 2 хүүхэдтэй одоо үр ач 20 гаруй болсон гэв. Залуу насандаа тогоочоор ажиллаж байгаад насандаа суусан. Өдий наслахдаа олон ч нийгмийн нүүр, олон ч үйл явдлын гэрч боллоо. Гэсэн хэдий ч аливаа зүйлийн сайн, сайхан аз жаргалтайг нь олж  харж, хүлээн авч сэтгэл тэнэгэр амьдардаг гэв. Нийслэлийн ахмад настай иргэний хувьд хүүхдүүд, та бүхэндээ урт удаан наслахыг ерөөе гэлээ.

Г.ИТГЭЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.