НИТХ-ын дарга С.Амарсайхан уламжлалын дагуу төр нийгмийн зүтгэлтэн ахмад настнууддаа шинийн нэгний өдөр хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Монгол Улсын 14 дэх Eрөнхий сайд асан Д.Содном гуай болон нийслэлийн хамгийн өндөр настнуудын нэг Дуламжав гуайтай золгов. Д.Содном гуай хэлэхдээ нийслэлийн иргэдэд чиглэсэн олон шийдвэрүүд гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхэд идэвхи, зүтгэлтэй ажиллаж, хуралдаж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байгаа. Нийслэлийн иргэд 1.4 сая болсон мэдээг сонсоод их баяртай байсан. Гэвч хүн амын төвлөрлийг сааруулах, газар зохион байгуулалтын асуудалд зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай болжээ гэв. Тэрээр сар шинийн өмнөхөн шинэ ном хэвлүүлжээ. Энэ номондоо нийслэл хотын махны хэрэглээг “чeнж”-ээр дамжуулахгүй хангах, нөөцийн мах бэлтгэх, экспортод гаргах боломж бий талаар судалгаанд үндэслэн бичсэн гэнэ. Сумдын иргэд ч махны үйлдвэртээ хувьцаа эзэмшиж ашиг орлоготой байх юм. Монголчууд бид жил бүр 20 сая төл бойжуулж байна. Тиймээс жилдээ 200 000 тн мах бэлтгэх боломжтой. Нийслэлчүүд лабораторийн шаардлага хангасан “эрүүл мах” хэрэглэх боломж тун энгийн. Иймд энэхүү санаачлагыг минь уншиж танилцан хэрэгжүүлэх боломжийг судлаарай гээд өөрийн номыг бэлэглэв. НИТХ-ын дарга С.Амарсайхан: Таны номыг уншиж үйлдвэрийн аргаар боловсруулсан махаар нийслэлчүүдээ хангах асуудлыг судлана. Ахмад зүтгэлтэн, Та бүхний минь мэдлэг, дадлага туршлага бидэнд үргэлж чухал байсаар ирсэн цаашид ч таны зөвлөмж, зөвлөгөөг сонсохдоо баяртай байх болно гэлээ. Мөн өндөр настан Дуламжав гуай өдгөө 105 насыг зооглож яваа. Тэрээр 2 хүүхэдтэй одоо үр ач 20 гаруй болсон гэв. Залуу насандаа тогоочоор ажиллаж байгаад насандаа суусан. Өдий наслахдаа олон ч нийгмийн нүүр, олон ч үйл явдлын гэрч боллоо. Гэсэн хэдий ч аливаа зүйлийн сайн, сайхан аз жаргалтайг нь олж харж, хүлээн авч сэтгэл тэнэгэр амьдардаг гэв. Нийслэлийн ахмад настай иргэний хувьд хүүхдүүд, та бүхэндээ урт удаан наслахыг ерөөе гэлээ. Г.ИТГЭЛ

НӨАТ-ын урамшууллын 2018 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр боллоо. Энэ удаагийн тохирлоор иргэдийн 2018 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтыг хамруулсан ба НӨАТ-ын урамшууллын сугалаанд дараах дугаар таарч, азтанууд тодров.

Азын дугаар: 50507359

Супер шагналын дугаар: 89278942

Энэ сараас мөнгөн урамшууллын хэмжээ өөрчлөгдөж, дараах байдлаар азтанууд тодорчээ. Харин супер сугалааны азтан энэ удаад тодорсонгүй.

  • 50 мянган төгрөгийн азтан 13,386
  • 200 мянган төгрөгийн азтан 1,281
  • Нэг сая төгрөгийн азтан 133
  • 5 сая төгрөгийн азтан 9
  • 10 сая төгрөгийн азтан 1
  • 50 сая төгрөгийн азтан 1

Онцлоход, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу 2017 оны албан татварын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар олгожээ. Татвар төлөгчийн дансны мэдээлэл зөрүүтэй шалтгаанаар 11’836 татвар төлөгч иргэний урамшууллын гүйлгээ буцсан ба тэдгээр иргэдийн хувьд арилжааны банк дахь дансны мэдээллээ https://ebarimt.mn/ цахим хуудсанд бүртгүүлсэн урамшуулал авах дансны мэдээлэлтэйгээ тулган засварлах шаардлагатай.

Хоёрдугаар сарын 15-ны байдлаар цахим төлбөрийн баримтын системд дансны мэдээллээ засварласан 1073 татвар төлөгчийн албан татварын буцаан олголтын урамшууллыг олгохоор болсон байна. Хэрэв таны албан татварын буцаан олголт урамшуулал нь дансны мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан бол арилжааны банкнаас  дараах мэдээллийг нягтална уу. Үүнд:

Данс хаагдсан эсэх

Нэр данс зөрүүтэй

Данс буруу

Дээрх мэдээллийг арилжааны банкнаас нягтлан, зөрүүтэй тохиолдолд цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д засварлана уу.

М.АМАРЖАРГАЛ

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.