Сүхбаатар дүүргийн Ардчилсан Нам нийслэлийн Прокурорын газарт хандсанаар сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн зарим албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тэдгээр албан тушаалтан буюу хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, иргэний бүртгэл мэдээллийн ажилтан нар өөрсдийн болон хүн оршин суудаггүй хаяг дээр 7-30 сонгогчийн нэрийг нэмж бичсэн байна. УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг тойргийн хорооноос албан ёсоор авч нэр дэвшигчдийн ухуулагч, шадар туслагч нараар шалгуулахад дараах зөрчил илэрчээ. Энэхүү зөрчилд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүлийн дагуу Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны 31 дүгээр байрны 30 тоотод амьдардаг СӨХ-ийн дарга С.Бямбажавын хаяг дээр 9 хүний, нэгдүгээр хорооны Ойн гудамжны 3-179 тоот буюу тус хорооны хэсгийн ахлагч Б.Бүрэнжаргал, А.Дулмаа нарын хуучин хаяг /газарт орсон тул одоо ийм хаягтай гудамж байхгүй/ дээр 15 хүний, долдугаар хорооны 6 дугаар байрны 40 тоотод хорооны Засаг дарга Г.Ганчимэг өөрийгөө болон 13 хүний, тус хорооны 9 дүгээр байрны 23 тоотод амьдардаг хорооны нийгмийн ажилтан Должингийн хаяг дээр 13 хүний, мөн долдугаар хорооны 10 дугаар байрны 268 тоотын Цэрэндаваагийн /дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга асан/ хаяг дээр 12 хүний, долдугаар хорооны хэсгийн ахлагч Л.Цэрэндолгорын Эрхүүгийн гудамж дахь 9 дүгээр байрны 38 тоот хаягт 8 хүний, долдугаар хорооны хэсгийн ахлагч О.Рэнчиндоржийн мөн гудамж дахь 7 дугаар байрны 37 тоот хаягт 7 хүний, наймдугаар хорооны хэсгийн ахлагч З.Дариймаагийн тус хороон дахь ТЗ48 дугаар байрны 48 тоот хаягт 10 хүний, наймдугаар хорооны зохион байгуулагч Я.Ичинхорлоогийн тус хороон дахь 2 дугаар байрны 27 тоот хаягт 11 хүний, арвантав дугаар хорооны Засаг дарга асан Д.Балжиннямын тус хороон дахь Дамбадаржаагийн 23 дугаар гудамжны 2 тоот хаягт 30 хүний, арванзургадугаар хорооны Засаг дарга Т.Нямхүүгийн тус хороон дахь Бэлхийн 30 дугаар гудамжны 258 тоот хаягт 19 хүний, арванзургадугаар хорооны ахлагч Т.Цээлхэний тус хороон дахь Ойчдын 1 дүгээр гудамжны 21 тоот хаягт 9 хүний, арванзургадугаар хорооны хэсгийн ахлагч Л.Амгаланбаатарын тус хороон дахь Бэлхийн 8 дугаар гудамжны 150а тоот хаягт 8 хүний, арванзургадугаар хорооны хэсгийн ахлагч Д.Мөнхбулганы Бэлхийн 7 дугаар гудамжны 126 тоот хаягт 9 хүний, арванзургадугаар хорооны хэсгийн ахлагч Д.Алтанцэцэгийн Бэлхийн 28 дугаар гудамжны 589 тоот хаягт 12 хүний, арванзургадугаар хорооны хэсгийн ахлагч Ө.Наранцэцэгийн Бэлхийн 14 дүгээр гудамжны 343 тоот хаягт 12 хүний, арванзургадугаар хорооны хэсгийн ахлагч Д.Долгормаагийн Бэлхийн 13 дугаар гудамжны 325 тоот хаягт 15 хүний, арванзургадугаар хорооны хэсгийн ахлагч Г.Буяннэмэхийн Бэлхийн 33-8 дугаар гудамжны 30 тоот хаягт 8 хүний, арванзургадугаар хорооны иргэний бүртгэлийн ажилтан Д.Баттөгсийн Бэлхийн 33-3 дугаар гудамжны 23б тоот хаягт 17 хүний, есдүгээр хорооны Тойсоны Баярсайханых нэг сонгогчтой атлаа өөрийн Алтайн 4 дүгээр гудамжны 108 тоот хаягт 29 хүний нэрийг,  аравдугаар хорооны Засаг дарга Д.Бямбацэдэн өөрийн нэрийг тус хорооны ахмадын зөвлөлийн дарга Д.Хандсүрэнгийн тус хороон дахь 22 дугаар байрны 24 тоот хаягт нэмж бичсэн байжээ.

УИХ-ын сонгуулийн 23-р тойрог буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хорооноос албан ёсоор авч нэр дэвшигчдийн ухуулагч болон шадар туслагч нараар шалгуулахад маш их зөрчил гарч байна. Эдгээр зөрчлийг арилгуулах талаар УБЕГ-т албан ёсоор хандаад байна.

Харин зарим хорооны засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч иргэний бүртгэл мэдээллийн ажилтан нар өөрсдийн амьдардаг хаяган дээрээ үндсэн сонгогчоос гадна олон тооны сонгогчдыг нэмж бичсэн зөрчлүүд илэрсээр байна.Нэр дэвшигчдийн ухуулагч, шадар туслагч нар дээрх албан тушаалтнууд яг хэдэн хүнийг нэмж бичсэнийг тодруулахыг оролдсон боловч хуулиар олгогдсон эрх байхгүй тул нягтлах боломж олдохгүй байгаа юм. Иймд одоогоор бидний олж илрүүлсэн дараах зөрчлүүдийг шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье. Үүнд:

1. СБД-ийн 2-р хорооны 31-р байрны 30 тоотод 2 хүн амьдардаг./Өрхийн тэргүүн нь СӨХ-ны дарга С.Бямбажав/ боловч сонгогчдын нэрийн жагсаалтанд дараах 9 хүн бичигдсэн байна.

2. СБД-ийн 1-р хорооны хэсгийн ахлагч нар болох Б.Бүрэнжаргал, А.Дулмаа нарын хуучин амьдарч байсан СБД-ийн 1-р хороо, ойн гудамж 3-179 тоотод дараах хүмүүсийн нэрсийг бичсэн байна.

Нэр дэвшигчдийн ухуулагчид дээрх хаягаар очиход уг гудамж байгүй газарт орсон байв.

3. СБД-ийн 7-р хорооны 6-р байр 40 тоотод тус хорооны засаг дарга Г.Ганчимэг амьдардаггүй боловч өөрийгөө нэмж бичжээ.Мөн тус хаяган дээр дараах 13 хүний нэр бичигдсэн байна.

4. СБД-ийн 7-р хорооны нийгмийн ажилтан н.Должингийн амьдардаг СБД-ийн 7-р хороо 9-р байр 23 тоотод дараах 13 хүний нэрийг бичсэн байна.

5. СБД-ийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан н.Цэрэндаваагийн амьдардаг СБД-ийн 7-р хороо 10-р байр 268 тоотод дараах 12 хүний нэрийг бичжээ.

6. СБД-ийн 7-р хорооны хэсгийн ахлагч Л.Цэрэндолгорын амьдардаг СБД-ийн 7-р хороо 11-р хороолол Эрхүүгийн гудамж 9-р байр 38 тоотод дараах 8 хүний нэр бичигджээ.

7. СБД-ийн 7-р хорооны хэсгийн ахлагч О.Рэнчиндоржийн амьдардаг СБД-ийн 7-р хороо 11-р хороолол Эрхүүгийн гудамж 7-р байр 37 тоотод дараах 7 хүний нэр бичигдсэн байна.

8. СБД-ийн 8-р хорооны хэсгийн ахлагч З.Дариймаагийн амьдардаг СБД-ийн 8-р хороо ТЗ48-р байрны 48 тоотод дараах 10 хүний нэрийг бичжээ.

9. СБД-ийн 8-р хорооны зохион байгуулагч Я.Ичинхорлоогийн амьдардаг СБД-ийн 8-р хороо 2-р байр 27 тоотод дараах  хүний нэрийг бичжээ.

10. СБД-ийн 10-р хорооны Засаг дарга Д.Баямбацэдэн тус дүүрэгт амьдардаггүй боловч өөрийн нэрийг тус хорооны ахмадын зөвлөлийн дарга Хандсүрэнгийн амьдардаг СБД-ийн 10-р хорооны  24 тоотод бичүүлсэн байна.

11. СБД-ийн 15-р хорооны засаг дарга асан н.Балжиннямын амьдардаг СБД-ийн 15-р хороо Дамбадаржаагийн 23-р гудамж 2 тоотод дараах 30 хүний нэрийг бичжээ.

12. СБД-ийн 16-р дугаар хорооны засаг дарга Т.Нямхүүгийн амьдардаг гэх СБД-ийн 16-р хороо Бэлхийн 30-р гудамж 258 тоотод 19 хүний нэрийг бичсэн байна. Үүнд:


Бидний авсан мэдээллээр Т.Нямхүү дээрх хаягандаа амьдардаггүй юм байна.

13. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Т.Цээлхэний амьдардаг СБД-ийн 16-р хороо Ойчидын 1-р гудамж 21 тоотод 9 хүний нэр бичжээ.

14. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Л.Амгаланбаатарын амьдардаг СБД-ийн 16-р хороо Бэлхийн 8-р гудамж 150а тоотод 8 хүний нэр бичсэн байна.

15. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Д.Мөнхбулганы амьдардаг СБД-ийн 16-р хороо Бэлхийн 7-р гудамж 126 тоотод 9 хүний нэрийг бичсэн байна.

16. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Д.Алтанцэцэгийн амьдардаг СБД-ийн 16-р хороо бэлхийн 28-р гудамж 589 тоотод 12 хүний нэрийг бичсэн байна.

17. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Ө.Наранцэцэгийн амьдардаг СБД-ийн 16-р хороо Бэлхийн 14-р гудамж 343 тоотод 12 хүний нэрийг бичжээ.

18. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Д.Долгормаагийн амьдардаг СБД-ийн 16-р хороо Бэлхийн 13-р гудамж 325 тоотод 15 хүний нэр бичигдсэн байна.

19. СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч Г.Буяннэмэхийн амьдардаг СБД-ийн 16-р хороо Бэлхийн 33-8-р гудамж 30 тоотод 8 хүний нэр бичигдсэн байна.

20. СБД-ийн 16-р хорооны иргэний бүртгэлийн ажилтан Д.Баттөгсийн амьдардаг СБД-ийн 16-р хороо Бэлхийн 33-3-р гудамж 23б тоотод 17 хүний нэр  бичигдсэн байна.

21. СБД-ийн 9-р хороо Алтайн 4-р гудамж 108 тоот Тойсоны Баярсайхан гэдэг айл Нэг сонгогчидтой.Гэтэл тухай тоотод 29 сонгогч бичигдсэн байна.


Б.БОЛОР

Холбоотой мэдээ

(4) Сэтгэгдэл

  1. ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХГҮЙ Л БОЛ ГАР НЬ ЗАГАТНАДАГ ГЭСЭН… ЭНЭ МАН Ч НОВШИРЧ ДУУСЧ БАЙНА ДӨӨ… 7 УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОРЦГОО… ТҮЙ

  2. 2008 ond bayr aluurchin ene argiiig mergejiliin. Hiisen tvvhtei. Batbold deeremchin harin azaartaj ehellee hesgiin horoodiin shalbaag avgaichuuul ayultai daa songino hairhanii man tomilson surguuuliiin zahiral avgaichuud zasag darga nartaigaaa shaaltsaad songuuuuliiin hesgiiin ahlagch nereer ulsiiin ajiliig ooriinhooo al shig bolgoson dooo 2008 ond

  3. MAN- n luivarchid yakhaas ch butsahgui luivarchid, khulgaichuud shuu dee… ANKHAARTSGAAYA… АНХААРЦГААЯ ТАМИНЬ ЭЭ….

  4. Yaanaa ene AN buur ene songuuli gedeg zuiliig buzarlaj duuslaa. Yasan ch aimar har hel amtai yum. Shudargaar ursuldii gewel sachii gedeg zuil n hurehgvi l dee. Ene demjigchdiih n hel am n bas umhiirtsun ulsuud bh yumaa. Aimshigtai …..

Leave a Reply

Your email address will not be published.