УИХ-ын ээлжит сонгуулийн шоунд дарагдаад зарим асуудал бүрхэгдэх төлөвтэй. Тухайлбал цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат эрх баригчид хийгээд тодруулбал Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг цөмийн хог хаягдлыг Монголд булшлах талаар хэлэлцээ хийсэн гэж мэдэгдэж байна. Ингээд олон үг үл нуршин түүний ярианд анхаарлыг тань хандуулъя.

-Эрх баригчдын зүгээс таныг олон тооны лиценз тараасан хэмээн буруушааж байгаа. Энэ үнэн үү?

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний эсрэг гүтгэлгүүд төлбөртэй цацагдаж байна. Тодруулж хэлбэл цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын эсрэг тууштай зогссон учраас намайг ажлаас халсан. Шүүхэд хандаад Засгийн газраас намайг халсан шийдвэр нь хууль бус гэдгийг тогтоочихсон байгаа. Үнэнд ялагдаад ирэхээрээ миний нэр хүндийг гутаах кампанит ажил өрнүүлж байна. Намайг хууль бус лицензийн наймаачин гэж баалах боллоо. Үнэн хэрэгтээ цөмийн энергийн лиценз 150 дотор л хэлбэлздэг юм. Үүнийг ямар ч хүн хараад хууль бусаар олгож уу, хуулийн дагуу олгож уу гэдгийг ойлгож болохоор байдаг. Ердөө л бүх журмынх нь дагуу өгсөн лицензүүд байгаа. Харин энд нэг зүйлийг цухас дурьдахад хүний тушаалаар өгсөн лицензүүд бас бий. Тэрний хариуцлагыг би хүлээхгүй.

-Та хүний тушаалаар өгсөн гэж хэллээ. Шууд нэр усыг нь зарлаж чадах уу?

-Ерөнхий сайд С.Батболдын тушаалаар гурван лицензийг Mongolian Uranium Resource(Монголын Ураны Эх сурвалж)  гэдэг компанид олгосон байгаа. Ерөнхий сайдын тушаалыг биелүүлсэн хүн шүү дээ уг нь. Гэтэл Ерөнхий сайдын зүгээс намайг буруутгаад байдаг. Энэ шударга ёс уу?

-Цөмийн хог хаягдлыг Монголд булшлах яриа хэлэлцээ явагдсан нь үнэн юм уу? Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Энэ талаар үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл их бичиж байгаа. Энэ тухай хөөцөлдөж явсан улсууд өөрийгөө цайруулах, өөрийн хийсэн бузар нүглээ халхлах саармагжуулсан пиарыг цацаж байна. Чин үнэндээ хэлэхэд Ерөнхий сайд С.Батболдын үед л цөмийн хог хаягдлыг Монголд булшлах талаар гадагшаа ярьж эхэлсэн юм шүү дээ.  Тэд үе үеийн Ерөнхий сайд нар энэ асуудлаар ярьж байсан хэмээн саармагжуулдаг. Тэр ч бүү хэл цөмийн салбарыг үүсгэн байгуулсан миний эцэг академич Содномыг хүртэл үүнийг дэмжиж байсан маягтай ярьж байна. Миний эцэг цөмийн хог хаягдлыг Монголд булшлахын эсрэг тууштай зогсож байсан. Би 1990–ээд оны эхээр цөмийн хаягдлыг Монголд   булшлах нь ашигтай юм байна гэж хэлээд аавдаа зад загнуулж байлаа. “Чи миний хүүхэд, гэтэл төрсөн эх орноо хогийн сав болгох гэж байна” гэж загнуулснаар аавынхаа захиасын дагуу үүний эсрэг тууштай зогсож байгаа. Харин өнөөдөр С.Батболд Ерөнхий сайд болсноос хойш манай цөмийн энергийн газрын төрийн байгууллага болон төрийн бус байгууллагуудыг бусниулсан.

– Үнэхээр тийм хэлэлцээ болсон юм уу? Тэгвэл хэн хийсэн байж таарах вэ?

Газар шороо багатай улс орнууд цөмийн хаягдлаа хийх газар байхгүй учраас дэлхийн улсуудад хандаж байдаг. Манай хүмүүс үүнийг хүлээн авч өөрсдөө санал болгож явсан нь харамсалтай. 2010 оны 3 дугаар сард Францд цөмийн асуудлаар олон улсын хэмжээний том хурал болсон юм. Тэр хуралд оролцоод явж байхад АНУ-ын DIO гэдэг байгууллаг буюу Эрчим хүчний яамных нь орлогч надтай уулзсан. Тэрээр танайд MNI буюу Mongolian Nuclear Initiative гэдэг төрийн байгууллагыг төлөөлж хүн ирж уулзсан гэж хэлсэн. Энэ байгууллагаас Монголд цөмийн хаягдал байршуулах санал ирсэн, та нар бэлэн үү гэж надаас асуусан. Би шууд л эсэргүүцсэн. Энэ яриа болсны дараа  их олон хэлэлцээрүүд явагдсан. Гэхдээ энэ хэлэлцээрүүдийг манай байгууллага хийгээгүй. Шууд хэлэхэд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт энэ хэсгийг ахлаж Япон, Америктай хэлэлцээрүүд хийсэн байдаг. Цөмийн хог хаягдал Монголд булшлах хэлэлцээг гардан хийсэн Д.Зоригт өнөөдөр УИХ-д нэр дэвшээд шударга үнэний дүрд тоглоод явж байна шүү дээ. Энэ хүмүүс бол зөвхөн мөнгөнд улайрч байна. Монгол Улсын эрх ашгийн төлөө бус замаас нь хувь хүртэж халаасаа зузаалах гэсэн явцуу сонирхолд автаж байгаа юм.

-Д.Зоригт сайдыг энэ хэлэлцээрийг хийсэн гэж яаж батлах вэ?

– Баталж болно. Д.Зоригт сайдыг АНУ-д очоод хэлэлцээр хийж байхад нь дэргэд нь элчин сайд Бэхбат сууж л байсан шүү дээ. Элчин сайдын яамны н.Ариунаа гэж хүүхэн байсан. Одоо энэ Д.Зоригт сайдын зөвлөх хийгээд байгаа н.Ундраа нар байлцсан. Үүнийг тусгай албад сонирхох л хэрэгтэй. MNI буюу Mongolian National Initiative байгууллагыг төлөөлж Ундраа явсан байдаг юм. Ундраагийн ард хэн байна вэ гэхээр Д.Зоригт сайд байна.  Д.Зоригт сайдын ард Ерөнхий сайд С.Батболд байна. Ерөнхий сайдын ард Монгол Ардын Нам байгаа. Би уг нь энэ намын гишүүн байсан хүн. Төрийн албаны хуулийн дагуу намаасаа түдгэлзсэн. Харамсалтай нь манай намын хүмүүс ийм заваан юм хийгээд байгаа юм.

-Маш их мөнгө үнэртээд л тэгж байгаа байх даа?

-Тэгэлгүй яахав. Би зүгээр л нэг жишээ хэлье. 20 жилийн өмнө ОХУ Японоос цөмийн хаягдал оруулж ирэхэд жилд нэг тэрбум ам.доллар авдаг байсан. Үүнээс гадна эдгээрийг зуучилсан хүмүүс маш их мөнгөний шан харамж авдаг. Энэ янзаараа эдгээр луйварчид мөнгөний төлөө Монгол Улсыг минь цөмийн аюулд өртүүлж, сөнөсөн ертөнц болгох гэж байна шүү. Хэлэлцээр хийсэн Д.Зоригт Чингэлтэй дүүрэгт нэр дэвшээд явж байна. Энэ аюултай хүн дахин сонгогдвол энэ ажлынхаа эцсийг үзэж байж л сална. Дэндүү аймшигтай шүү.

Ярилцсан Ү.Банзрагч

Эх сурвалж: topmedee.mn

Холбоотой мэдээ

(4) Сэтгэгдэл

  1. ene humuus chin yamar aimar yum be mgliig mini ustgah bodol yavagdaj bgaa yum bnadaa ugasaa naad zorig chin ovor mgl eejtei yum chin yamar l oligtoi yum sanaachlah yum be mgliin esreg l yum tolgoid ni bodogdono shuu dee bid ch odoo oroitson bhdaa hoorhii mgl oron mini

  2. Haha henii tushaalaar genguut shuud said Batbold genuu. Uuniig unshaad hun itgehuu? Uneheer uuriig chn buruugui gej notolson zuil n yagaad il garahgvi bgaan be? Iim hudlaa yariltslaga zohioj neteer tsatsah chn huulind harsh yum bishuu !!!!!

    • Uur henii tushaal bh uu malaa Sy.Batbold l ugnu shde.

  3. Zorigt saidiig batlaj chadah yum bol iimhen site ntreer hudlaa ingej tsatsah hereg bdiimuu? Notolgoo barimtaa uzuuleed huuliin hariutslaga huleelgeldee. Hudlaa uchraas iim medeelel tsatsaj bgaa n yamar ch teneg hund oilgomjtoi bn ldaa

Leave a Reply

Your email address will not be published.