Түгээх

Цөмийн аюулын эсрэг үзэлтнүүдийн 11 000 гишүүнтэй “No Nuclear in Mongolia” фэйсбүүкийн бүлгийн тэргүүн, байгаль орчны төлөө тэмцэгч А.Саруултай ярилцлаа.

-Монгол оронд цөмийн янз бүрийн аюул нүүрлэж байгаа талаар их яригдаж ирсэн. Үүний цаана тодорхой буух эзэн, буцах мөр гэж байна уу?

-Байлгүй яах вэ. Цөмийн энергийн газрын (ЦЭГ) дарга асан С.Энхбатын саяхны мэдэгдэл цөмийн бизнесийн далд эздийг улам тодруулж өглөө шүү дээ. Тэр хүн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Ерөнхий сайд С.Батболд, Д.Зоригтын зөвлөх А.Ундраа нарыг дахин дахин онцлон нэрлэлээ. Энэ хүмүүсийн буруу булхайтай үйл ажиллагаа нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж ирсэн. Харин хамаг асуудлын нарийн ширийнийг тодорхой мэдэх газрын дарга батлан хэлснээрээ, хэн нь хэн бэ гэдгийг бүрмөсөн баталгаажуулж өглөө. Одоо өөр ямар баталгаа хэрэгтэй юм бэ. Зохих хуулийн хариуцлагыг л хүлээлгэх хэрэгтэй болоод байна.

-Д.Зоригтын зөвлөх А.Ундраа гэдэг хүний талаар тодруулна уу?

-Цөмийн нууц хуйвалдааны ажлын хэсгийг нь Д.Зоригт толгойлон ажиллаж байсан гэж хэлж болно. Ерөнхийд нь С.Батболд удирдаж ирсэн. Тэгвэл энэ хуйвалдааны хүрээнд гадаад дотоодын цөмийн бизнесчдийг холбон гүйцэтгэгчээр А.Ундраа гэдэг хүн ажилласан. “Цөмийн хатагтай” гэх гуншинтай болтлоо зүтгэсэн. Тусгай үүрэгтэй элчин гэж хачин албан тушаалтай байсан. Цөмийн л ажил үүрэгтэй элчин байлаа шүү дээ. Монголоос өөр улсад ийм цөмийн элчин гэж байдаггүй. Энэ гурван хүн “Mongolian Nuclear Initiative” буюу “Монголын цөмийн санаачилга” гэх нууц байгууллага үүсгэж, ЦЭГ-ын ажлыг ч булааж, ЦЭГ-аас хальсан  үйл ажиллагаа явуулж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, Монгол улсын нэрийн өмнөөс гэрээ хэлэлцээр байгуулж явжээ. Цөмийн мафи илчлэгдэж эхлэхэд А.Ундраа тусгай элчингээсээ ховх үсэрсэн. Тэгэхэд Д.Зоригт ивээлдээ авч, зөвлөхөө болгосон. Бас Д.Зоригтын түнш Рио-Тинто А.Ундрааг мөн зөвлөхөө болгосон. Гэтэл Рио-Тинтод одоо юу болж байна. Кэмп-д нь нууцаар цөмийн хаягдал булсан гэж яригдаж байна шүү дээ.

-Цөмийн бизнес улс оронд маш их ашигтай гэх ухуулга хүчтэй явагддаг шүү дээ?

-Тэр бол хийж байгаа хэдэн хүндээ л ашигтай, улс оронд бол хэчнээн түм буман жил хөнөөлтэй тийм л бизнес дээ. Нууц хуйвалдааны ашиг хэнд ирэх юм бэ. Нууцаар тухайн үйл ажиллагааг явуулж байгаа хэсэг бүлэг цөөн хүнд л ирнэ. Харин хор хөнөөлийг нь улс үүрдэг, улсын төсөвт тэр ашиг гээчээс нь мянга мянга дахин их ачаалал ирдэг.

Улс орныхоо эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан Д.Зоригт, С.Батболд, Ш.Занданшатар, О.Чулуунбат, А.Ундраа гэсэн энэ хүмүүст эрүү үүсгэж шалгах хэрэгтэй. Д.Зоригт хэрхэн цөмийн гэрээ хэлэлцээр байгуулж явдгийг АНУ дахь Монгол улсын элчин сайд Бэхбат, ЭСЯ-ны ажилтан Ариунаа нар гэрчилнэ гэсэн шүү дээ. “Майничи” сонин ч Япон дахь хэрэг явдлуудыг нь илчлэн дэлгэсэн. Үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсад байдаг л юм бол яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй.

Манай 11 000 гишүүнтэй “No Nuclear” бүлгэм “цөмийн чөтгөрүүд”-ийг битгий нэр дэвшүүл, бүү сонго, нэр дэвшигчийн жагсаалтаас хас гэж уриалга гаргасан. С.Батболд, Д.Зоригт, Ш.Занданшатар, С.Оюун, О.Чулуунбат, Ё.Отгонбаяр, Б.Долгор, Д.Дэмбэрэл нарыг нэрлэсэн юм. Сонгуулийн ерөнхий хороонд ч эдгээр хүмүүсийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хас гэж хүсэлт тавьсан.

Дээрх хүмүүсийн ихэнх нь МАН-ынхан байгааг анзаарч байгаа байх. МАН ер нь цөмийн бялуунд их дуртай. 2008 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө АЦС барина гэсэн байсан. Одоо бас эрчим хүчний шинэ эх үүсвэрээр эрчим хүчний үйлдвэрлэлийг үлэмж нэмэгдүүлнэ, хог хаягдлын бизнес хийнэ гэж байгаа нь нөгөө л цөмийн хор хөнөөлт үйл ажиллагааг хэлж буй хэрэг. МАН-ынхан гадаадад уран гаргаж, түүгээрээ эрчим хүч үйлдвэрлүүлнэ, тэр нь Монгол улсад АЦС барьснаас ямар ч өөрцгүй гэж үлгэр ярьж эхэлсэн. Уран гаргасан бол шаар хаягдлыг нь буцааж авах үүрэг хүлээдэг юм. Нэгэнт хаягдал булах үүд нээгдсэн бол дэлхийн бүх цөмийн хаягдал ийшээ л тэмүүлдэг юм.

-Монгол улсад цөмийн хаягдал буллаа, булна гэх ярих их байх юм. Хэр үнэний ортой вэ?

-Говьсүмбэрийн Чойроос арван хэдэн км зайтай Баянтал гэдэг газар булна гэж яригдаж байгаа. Өмнөговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатарт ч булна гэдэг. Хаягдлыг дор хаяж 500 метр гүнд, ямар ч усгүй хуурай хөрсөнд, 1 сая жил газар хөдлөхгүй байх, эзгүй зэлүүд газар булна гэдэг л дээ. Манайд тэр нөхцөлүүдийг огт анхаарахгүй байгаа. Бусад улсад, хамгийн дээд зэргээр шаардлага хангах нөхцөлд булчихлаа л гэдэг, янз бүрийн байдлаар цацраг идэвх хөрс, ус, агаар руу нэвчиж, байгаль орчин, хүн ардыг аймшигтайгаар хордуулдаг. Хорт хавдрыг нэмэгдүүлнэ, генийн мэдээллийг өөрчилж удамшлыг бүрмөсөн гажуудуулан алдагдуулдаг, төрөл бүрийн өвчин зовлон үүсгэдэг.

Монгол үндэстэнг мөхөөх цөмийн мафийнхныг битгий сонгоорой. Цөмийн ашиг хонжоог улайран хөөцөлдөгч МАН-ыг битгий сонгоорой гэж ард иргэддээ уриалж байна.

 

Эх сурвалж : http://review.time.mn/content/14430.shtml


Түгээх

Холбоотой мэдээ

(4) Сэтгэгдэл

  1. Chi su batboldiig haigaach. Chicagod untei apartment garj irne

  2. Ingej hudlaa bichih hereg bgaa yumuu? Notloh gj yadan ulam ulam holion bantang n hutgasan yum bichih yum. Ene hudlaa zuiliig chn ehleliig unshij ehlehed l ineed hurj bn za

  3. O.CHULUUNBAT TSOMIIN HAYAGDLIG DEMJEED GUIGEED BGAAA SHDEEE

  4. hi saruul aa,
    a bit late for comment
    .toi toi

Leave a Reply

Your email address will not be published.