ДУУЧИН Э.ЭНХТӨР ШИНЭ УРАН БҮТЭЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

”Freezone” хамтлагийн ахлагч, дуучин Э.Энхтөр өөрийн бие даасан шинэ уран бүтээл ‘Эгээрэл’ дуугаа олон нийтэд танилцуулж байна. Дууны үг, аяыг дуучин Э.Энхтөр өөрөө зохиосон гэнэ. Харин гитарыг МУГЖ, Харанга хамтлагийн соли гитарчин Ц.Энхманлай тоглосон байна.

Дууны бичлэгийг 2017 онд BDRG Studio  хийж,  Чингис Хаан хамтлагийн даралтат хөгжимчин Ц. Байдраг хөгжмийн найрууллага дээр нь ажиллажээ.

”Эгээрэл” дууны утга санаа болон хөгжмийн найруулга нь тун өвөрмөц хийгдсэн төдийгүй, чанартай уран бүтээл болсон гэж  рок, поп урлагийн мэргэжилтнүүд үнэлж байгаа аж.

Шударга бус өнөөгийн нийгэмд Монгол Улсын ирээдүй хойч болсон залууст гэрэл гэгээ өгч, ирээдүйд итгэх итгэлийг нь бадраах, улмаар өөртөө итгэж өөрийн амьдралдаа эзэн нь болж хариуцлагатай амьдрахыг уриалсан нь уг бүтээлийн үндсэн зорилго болно.

Дуучин Э.Энхтөрийн сүүлийн жилүүдэд хийсэн уран бүтээлүүд болох ‘Чойномд’, ‘Чи хаана байсан юм бэ’, ‘Үнэнчээр хайрлаж дурлана’, ‘Үнэн эсвэл худал’, ‘Би худалч’ зэрэг бүтээлүүд нь мэргэжлийн хөгжмийн зохиолчдын анхаарлыг татаад зогсоогүй ‘Чойномд’ бүтээлийг нь Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав өндрөөр үнэлсэн байдаг. 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.